Хүрэн баавгай агнасан хэргийг илрүүллээ
Экологийн цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор ховор амьтанд багтсан хүрэн баавгай агнасан хэргийг дахин илрүүлсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У нь 2019 оны 10 дугаар агнагдсан байж болзошгүй Хүрэн баавгайн түүхий эд болох 2 мерт орчим урттай арьс, 4 ширхэг савар, толгой нь хамт хадгалж байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.
 
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ан агнасан нь илэрсэн тохиолдолд дараах хуулийн хариуцлага хүлээнэ.
 
1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.ОНОН 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-09-05 03:58:45
    Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У нь 2019 оны 10 дугаар агнагдсан байж болзошгүи хүн агнагдчихаа юу
    172.69.135.239
    Мэдэгдсэн Хариулах