Оюутнуудад автобусны цахим картыг энэ сарын 28-аас эхлэн олгоно
“Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих оюутнуудад энэ сарын 28-аас эхлэн шинээр карт олгож эхэлнэ. 

Энэ дагуу Их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-11-ний хооронд оюутнуудаасаа авч байна.  Захиалгын дагуу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд картыг олгох юм байна. 

2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглана.

Картаа сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

Өнгөрсөн хичээлийн жилд авсан цахим төлбөрийн карт /Карт эвдрэлгүй, мөн өөрийн нэр дээр авсан сүүлийн карт байх/
Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.
  • Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Оргил нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянгол 3,4 хорооллын Имарт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянхошуу дэд төв нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
Картын эрх сунгалтын хураамж 1,000 төгрөг. Сургуулийн захиргаа картын эрхээ сунгуулах оюутнуудын баримт бичгийг хүлээн авна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.