УБ-Токио-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

1. Тусгай үүргийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэг 9 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэнэ.

2. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “F“ каунтер өглөөний 11.00 цагт эхэлнэ.

3. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө

4. УОК-оос ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу тус нислэгт багтсан иргэдэд ЭСЯ-наас тус бүрчлэн утсаар мэдэгдэж байна.

5. Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газраас тус нислэгт багтсан иргэн бүртэй нэг бүрчлэн утсаар холбогдон тийзийн бичилтийг хийх болно.
 

ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД
ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА

6. МИАТ ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.

УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Токио-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар дахь “Централ” дахь тасалбар түгээврийн тасгаас очиж тийз авах, эсвэл МИАТ ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.

1) ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
 

МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.

Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод дансаар төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:

Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 2,807,600 2,113,200 281,200 MNT
Энгийн N 1,594,500 1,202,100 159,900
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

МИАТ ХК-ийн Улаанбаатар дах Голомт банкны дансаар хүлээн авна.
Хүлээн авагч: МИАТ ХК
Дансны дугаар: 1102036061 (төгрөг)
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр

Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.

Илүү тээшийг МИАТ ХК-ийн журмаар зохицуулагдана.
МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн салбар CENTRAL :
СБД 8-р хороо,Сүхбаатарын талбай-2,CENTRAL TOWER 2 давхарт
Ажиллах цагийн хуваарь: 09:00-19:00
Утас: 976-11-313-385
Цахим шуудан: ttt3@miat.com

Тийзийн төлбөрийг Япон Улсад төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:

Ангилал Аяллын төрөл Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал 104150.00 78390.00 10430.00 JPY
Энгийн 59150.00 44590.00 5930.00

*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

МИАТ ХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газрын дараахь дансаар хүлээн авна.

Account name: MIAT Mongolian Airlines
Bank name: Mitsubishi Tokyo UFG
Branch name: NIPPORI
Account number: 0010490
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр

Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.

Илүү тээшийг МИАТ ХК-ийн журмаар зохицуулагдана.

Токиод: tokyo@miat.com
Утас: 03-5615-4653
 

2) ТИЙЗТЭЙ ЗОРЧИГЧИЙН ХУВЬД ТИЙЗЭЭ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:


МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу тийзтэй зорчигчийн захиалгыг суудлыг нэн даруй баталгаажуулна.

N ангиллаас доош ангиллар худалдаж авсан бол N ангилал уруу тарифын зөрүү төлбөр төлнө, тийз бичих хураамж төлөхгүй. N ангилаас дээш ангиллаар худалдан авсан зорчигчдод зөрүү төлбөр буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Зөвхөн тарифын зөрүү төлбөр төлөх бөгөөд тийз бичих хураамжаас чөлөөлнө. Тарифын зөрүү төлбөр нь худалдан авсан тийзний төрлөөс хамаарч зорчигч тус бүрт өөр бодолт хийгдэх тул Улаанбаатарт бол Тасалбар түгээврийн төвийн билет бичигчид хандан тарифын зөрүү төлбөрөө бодуулж МИАТ ХК-ны дансанд шилжүүлснээр тийзийг олгоно.

7. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг, мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөхийг анхаарна уу.

8. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

9. Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарна уу.
 

 

ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.