Д.Батцогт: Орж ирж байгаа бүтэц надад таалагдахгүй байна
УИХ-ын чуулган Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлаар хуралдсаар байна.
Шинээр оруулж ирж байгаа хуулийн төслөөр бол  Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчлөхөөр тусгасан билээ.
Энэ асуудлаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат :
Манай төрийн гурван өдөрлөг ажил үүргээ явуулж байгаа ч олонх болж чадахгүй байна. Өнгөрсөн 2 жилд сайн сайхан зүйл ч байлаа. Хийж амжаагүй зүйл ч байна.  Одоо засгийн газар бүтцийн өөрчлөлт хийх гэж байна. Татварын орлого 500-600 тэрбумаар тасарчихсан. Валютын ханш нэлээд хүнд байгаа. Манай ард түмэн одоо бүсээ чангалаад эхэллээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурчихаад байна. Ийм хүнд нөхцөлд явж байна. Иймээс  төр ч бас бүсээ чангалах хэрэгтэй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий,  адууныхаа хэрээр исгэр” гэдэг дээ.
Бид Үйлдвэрүүдээ дэмжих байж, баялангийн сангаа байгуулах байж. Тийм юм аа энэ 25 жилд хийгээгүй байна. Одоо НАӨТ-аа бүгдээрээ төлдөг, гаалийн татварын хэмжээг буулгах байж. Үүнийгээ өнгөрсөн 25 жилд хийгээгүй байна.  
Одлоо орон тооны цомхотголд төрийн албан хаагчдаасаа эхлээд явах хэрэгтэй.  Яамдуудад дэд сайтууд гээд албан тушуул байна. Төрийн нарийн гээд албан тушаал байна.  Энэ албан тушаалууд хэрэгтэй юм уу.  Төв газрын дарга нараа цөөлжу, орон нутгийн алба хаагчдаа нэммээр байна.
Төсөв хоёр биш нэг баймаар байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам байгуулагдсанаар төсөв нэг газраа төвлөрнө. Гаднаас орж ирж байгаа зээл тусламж чгэсэн сангийн яамандөө төвлөрнө.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:
Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдэг зөв. Гэхдээ орж ирж байгаа бүтэц надад таалагдахгүй байна. Манай улс эрчим хүчний хомсдолтой байна. Үүнийг эрчим хүчээ өөрсдөө үлйдвэрлэж, цаашид экспортлодог болоё гэсэн. Ийм зорилго тавиад Эрчим хүчний яам байгуулсан. Гэтэл эрчим хүчний яамыг нэгтгэх нь буруу гэж бодож байна. Дандаа л нийгмийн чиглэлийн яамдаа аваад үлдэх нь ч буруу. Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэх нь ч буруу. Засгийн газрын хийж байгаа гол ажлууд энэ 2 яамтай л холбоотой шүү дээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkk 2014-10-11 15:17:36
    Huuheldei
    103.229.121.73
    Мэдэгдсэн Хариулах
  • имргэн 2014-10-06 08:36:14
    Батцогт та өөрөө таалагдахгүй байна шүү.З.Энхболдын фракцад орж ЗГ-аа унагаах бодлого боловсруулж байна уу.
    202.179.11.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-06 03:10:27
    Ард түмэн мэдэж байгаа шүү, АН-ын засгийн газарын одоогийн бүтэц гэдэг нь сандал суудлаа авч үлдэх гэсэн явуургүй арга болохоос ард түмний төлөө, төсөв мөнгө хэмнэхийн төлөө, ажил огт биш шүү дээ
    202.179.23.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Seheeten 2014-10-04 14:29:43
    Ta nar bugd taalagdahaa boliod 25 jil bolj bna !!
    150.129.142.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Biba 2014-10-04 09:59:32
    Nadad bas
    182.160.34.93
    Мэдэгдсэн Хариулах
  • ard tumen 2014-10-04 06:43:08
    8% zeel HAAN bank uguhgui baina. Battsogt Uyanga ta 2 ard tumnii barij UIH suusan shu ard tumnii umnuus dugarah tsag chin ug n bolson baimaar daraa ergeed guigaad ichihgui irendee
    202.179.11.74
    Мэдэгдсэн Хариулах
  • eddy 2014-10-03 21:45:33
    chamd taalagdah alba uu ain teneg chin
    92.247.32.154
    Мэдэгдсэн Хариулах
  • meedee 2014-10-03 14:08:07
    Энэ УИХ-ын гишүүд солиорох юм аа. Энэ Батцогт гэдэг нөхөр юу яриад байгаа юм бэ? Энэ бүтэц ард түмэнд таалагдаж байгаа эсхийг ярих болохоос биш ард түмний санал авч УИХ-ын гишүүн болсон хойноо өөрийнхөө бодлыг ярих ёстой юм уу? ард олны өмнөөс ярьж сурмаа
    202.126.89.212
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-10-03 11:45:28
    harin tiimee naad erunhii said shig um chin hydlaa um hiigeed bnaa 7% zeel haana hend uguud bgaa um bee Sukhbaatar aimagt lav bhgui. Ter baitaguai 8% zeelch uguhgui irgediig chiregduulen hohirooj bn. setgegdel bichihleer ustgaad bh um ymar hetsuu um be E
    202.179.10.82
    Мэдэгдсэн Хариулах