Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан зургаан байршилд газар эзэмшиж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх сарын 15-нд товлогдоод байна. Иймээс хуулийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд намууд нэр дэвшигчдээ тодруулсан юм. 

Иймээс ирэх сонгуульд нийслэлд хэн хэн нэр дэвшихээр болсон мэдээллийг цувралаар хүргэе. Энэ удаад нийслэлийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг онцолж байна. 

Ж.Батбаясгалан нь эрх зүйч мэргэжилтэй. УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхлүүлсэн. Үүний дараа УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч хийж байгаад одоогоор Хотын даргын албыг түр хашиж байна. 

Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд маш олон ажилд ийнхүү сэлгэн томилогдож ирсэн байдаг. Төрийн томоохон албан тушаалуудыг хашиж ирсэн Ж.Батбаясгалан дарга хэдий хэмжээний бэл бэнчинтэй вэ? 

Түүний хувьд жилээс жилд хөрөнгө орлого өссөөр ирсэн байна. Ж.Батбаясгалангийнх гэх айл 2017 онд 100 гаруй сая төгрөгийн орлого олж байв. Тэгвэл хоёр жилийн дараа буюу 2019 онд жилийн 300 гаруй сая төгрөгийн орлого олж байгаагаа ХОМ-тээ мэдүүлсэн байх юм. Тэдний нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Эдгээр нь 355 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 55 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр машинтай. Улс төрчдийн нийтлэг жишгийн дагуу Ж.Батбаясгалан дарга хурдан удмын 13 адуутай, үүн дээр нэмэгдээд 26 адуу, 140 хоньтой. Эдгээр нь 102 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 

Түүний ХОМ-ээс хамгийн анхаарал татаж байгаа зүйл бол Ж.Батбаясгалан дарга нь эзэмших эрхтэй үнэлэгдээгүй зургаан газартай. 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 195 сая төгрөгийн хадгаламжтай, "Алтан хот" ББСБ-ыг эзэмшдэг. 

Ийнхүү сүүлийн 10 гаруй жил дарга голдуу алба хашсан хотын даргын үүрэг гүйцэтгэгч энэ удаагийн сонгуульд нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэллээ. 

 

О.ОНОН 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochinm 2020-09-12 11:11:16
    Irged 0,7 ga gazraa awch chadahgvi odoo boltol baihad yasan mundag darga be
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Баян юм бнаа 2020-09-10 12:13:53
    Нэлээн баян юм бна. ББСБ чинь дор хаяж 2 тэрбум шүү дээ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-09-10 03:11:48
    Албан тушаалаа ашиглаж олон газар авч чаджээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бадамжунайн гөлөг 2020-09-09 13:20:25
    Дэлхийгээс зайл
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-09-09 10:35:42
    ӨХӨН ТАРГАТАЙ ЗАЛУУС АРГАГҮЙ ДЭЭ ,,,ӨМНӨХ ДАРГА ДАРГАЦАРУУДД ЯАЖ ГАЗАРТАЙ БОЛДОГЫГ ХАРУУЛААД ӨГСӨН ЮМ ЧИНЬ ,,,ЭХ НЬ ХЭЭР АЛГА БОЛ ХҮҮ НЬ ШИЙР АЛАГА ГЭЖ ЭНЭ ДЭЭ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-09 08:42:09
    ББСБ-ыг эзэмшдэг?????????????????????????????????
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Hoorhii doo 2020-09-09 05:08:43
    Novshiin iim hagas dutuu bolovsroltoi humuus ni byartai tsulhaij baihaar chin uls yaj eruul baih ve de hoorhii
    172.69.35.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2020-09-09 04:59:58
    dandaa tujiin alba hashij baij yaj bayjij bn aa songogchdoo turshlagaasai huvaaltsaarai
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-09-09 02:52:55
    Залуу хүн гэхэд маш боловсролтой ажлын туршлагатай юм байна. Энэ залууг дэмжинээ
    162.158.167.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-09-09 02:50:08
    Шударгаар хөрөнгөжсөн байна. Чөлөөт зах зээлийн нийгэм шүү.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-09 02:02:47
    Ажлаа сайн хийж байвал хөрөнгө ямар хамаатай вэ?Нийслэлийн төлөө шударга зүтгэх хэрэгтэй.Ажиллаж байгаагий нь харахад гайгүй залуу шиг байгаа юм.Сонгогдоосой! ...
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-09 01:28:15
    ББСБ эзэмшдэг гэвэл дүрмийн сан нь хамгийн багадаа 2,500,000,000 төгрөг шд тэгэхээр хөрөнгө нь бүр нэмэгдэх юм биш үү
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2020-09-09 01:01:32
    бадамжунайгаас баахан газар авсан нөхөр л байна манай дарга нар дандаа л албан тушаалаа хувьдаа хөрөнгө мөнгөтэй болоход ашигладагийн нэг жишээ
    162.158.166.98
    Мэдэгдсэн Хариулах