Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож 5.5 жилийн хорих ял оноосон. 

Н.Номтойбаяр давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаан өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. 

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.

Улмаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. 

Шүүхээс Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • daanch dee!! 2020-09-09 13:13:19
    arai ch dee!!!Nomtoibayariig ataarhalaas yyssen hereg edyyltyyd iim bolgoloo gej yy?hamgaalah heregtei bna!ardyyd aa!bid ene zasag toriin yed ajil hiisen hyn ni...
  • Medehgui 2020-09-09 11:34:31
    Gaigui er khun shig baigaa yumaa ug ni. Daanch humuujil baisangui dee. Haramsaltai l yum.
  • о 2020-09-09 07:36:11
    Улс орон, ард түмнээ боддоггүй луйварчдыг өрөвдөх шаардагагүй, яагаад гэвэл тэд хэзээ ч ард түмнээ гэж бодож байгаагүй.
  • zochin  2020-09-09 06:22:44
    xairan zaluu setgel uvdux yum
  • иргэн 2020-09-09 02:07:00
    Ажлын хоног авна. 2 жил орчим суугаад л гарна биз.Засарч хүмүүжих л шаардлагатай бна даа.Эцэг эх, ар гэрийнхэнд нь мэдээж хэцүү бгаа. Хяналтын шүүхэд давна