“Сүү” ХК-д нэмсэн үнээ буулгах албан шаардлага хүргүүллээ

ШӨХТГ-ын удирдлагууд /2020/09/08/ сүүний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр коронавирусийн цар тахлаас урьдчилсан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа цаг үед бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмсэн “Сүү” ХК-ийн удирдлагад албан шаардлага хүргүүлж, нэмсэн үнээ буулгахыг шаардлаа.

Харин уулзалтад оролцсон Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хууль, хүний нөөцийн албаны дарга н.Цэрэндорж бэлтгэн нийлүүлэгчдээсээ авдаг сүүний үнийг 9 дүгээр сарын нэгний өдрөөс 100 төгрөгөөр нэмсэн учраас бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарлав.

Гэтэл энэ тайлбар нь УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомжтой зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх үүрэгтэй.  Иймээс ШӨХТГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүстэй хамтран “Сүү” ХК сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд шалгалт хийж, холбогдох гэрээ материалтай танилцахаар боллоо.

Уулзалтад оролцсон сүүний үйлдвэрүүдийн төлөөлөл ярихдаа малчид, фермер эрхлэгчдэд сүүний урамшуулал сүүлийн хоёр жилийн хугацаанд олгогдоогүй. Мөн өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгаа талаар ярилаа. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд фермер эрхлэгчид хадлангийн салаан дээрээс нэг боодол өвс 2500-3500 төгрөгөөр авдаг байсан бол одоо 5500-6000 төгрөгт хүрчээ. 

ШӨХТГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-09-09 09:27:49
    ene suu kompani yasan shunalta bizda ve malchdaas 700 r suugii ni daramtalj baigaad avdag zaraxdaa 2800 r zardag dollariin xansh yamar ch xamaagui benzinii une ...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Саалчин 2020-09-09 07:52:24
    Малчид сүүгээ хямд өгөөд тэр мөнгөөрөө өвс тэжээл авч хүрэхгүй байна шүүдээ,
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • batbayar 2020-09-09 07:36:38
    Нэмэх нь зөв шүү дээ Төгрөгийн ханш 10 хувь суларчихаад байхад үнээ бариад байвал үйлдвэр дампуурна шүү дээ
    162.158.167.65
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-09-09 07:04:00
    ,ШӨХГ-С БЕНЗИНД КЕРОСИН БОЛОН БУСАД ЗҮЙЛС ХОЛЬЖ БАЙГАА ТАЛААР ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ШАЛГАСАН ДҮНГ ТАНИЛЦУУЛААЧЭЭ
    162.158.166.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-09-09 06:32:23
    Монголчууд бид ашиг олох арга үнэ нэмэх л гэж ойлгодог энэ хамгийн тэнэг арга нь та үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хөдөлмөрийн бүтээмжээ өсгөх гм ашиглах ёстой
    162.158.166.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-09-09 04:30:08
    Сүү компани дандаа хамгийн түрүүнд үнээ нэмж байдаг юм.Жилийн эцсийн цэвэр ашиг нь хэдэн тэрбум төгрөг болдог .Бүтээгдэхүүнийхээ үнийг шударгаар тогтоодоггүй.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
    • Үнэнч Иргэн 2020-09-09 08:29:44
      Ямар муухай худалч хүн бэ, СҮҮ кампан харин ч хамгийн сүүлд нэмдэг байхшүү.
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах