“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ

Санхүүгийн зохицуулах хороо, “Нээлттэй нийгэм форум” ТББ хамтарч энэ сарын 17-нд “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн үеэр Хорооноос компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хувьцаат компаниудын хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтад хийгдсэн үнэлгээний тайлан, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал, цаг үеийн болон цаашид чухалчлан анхаарах асуудлаар хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн байгууллага болон судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.


О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.