Н.Батсуурь: Допингийн хариуг хүлээн зөвшөөрч, хариуцлага үүрэхэд бэлэн байна
МУ-ын аварга Н.Батсуурь сүүлийн үед яригдаад буй допингийн шинжилгээний асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие долдугаар сарын 12-нд Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, “Тод сайхан” гэдэг чимэг авсан.Түүнээс хойш хоёр сарын дараа таны биеэс Предизин гэдэг бодис илэрсэн гэсэн допингийн шинжилгээний хариу ирсэн. Энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Би хариугаа аваад гурав хоног энэ эмний талаар судаллаа. Тухайн бодис нь допингийн хориотой эмийн жагсаалтанд багтсан эм юм байна. Эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг. Энэ эмийг би өөрөө уугаагүй гэхдээ хэн нэгэн надад нэг юманд хольж өгсөн байх гэсэн хар төрж байна. Энэ эмийг уух шаардлага надад нэг ч байхгүй. Яагаад гэвэл би улсын аварга цолтой бөх, миний өвөг дээдэс 70 жил гурван үеийн турш барилдаж ирсэн. Надад хийсэн бэлтгэл, туршлага, ген байна. Гэхдээ би энэ зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Яахын аргагүй гаднаас орж ирсэн бодис, миний биеэс үүссэн юм бол байхгүй. Бөхчүүд, дүү нартаа хандаж хэлэхэд идэж, уух зүйлсээ сайн хянаж ажиглахгүй бол одоо цөвүүн цаг ирсэн байна. Тиймээс би энэ байдлыг эцэслэж өөрийн барилдах эрхээ хасуулж, хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэдгээ албан ёсоор та бүхэнд хэлье”гэв.

Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-09-16 01:56:41
    Uvsiin dorvoduud ene undesnii bohiig suhbat,sumyabalai nar niilj iim utgagui bolgoson.dorvodiin batsuuri dopingiin torliin emiig medej hereglesen.
  • ОБО 2020-09-15 02:48:32
    Допингод холбогдсон бөхийн барилдах эрхийг бүх насаар нь хасах заалтыг баяр наадмын хуульд оруулъяаа.
  • мн 2020-09-15 00:10:55
    Энэ махан мантуунууд ханд хэрэгтэй юм.Нэг их гавъяа байгуулсан юм шиг тойрон хүрээлэгчид нь байр машин өгч пялдагдаад. рекет сайн хийсэн гэж шагнадаг байхдаа н...
  • Irgen 2020-09-14 15:22:31
    Er hun
  • Hursa 2020-09-14 12:39:28
    Odoo neg ni zamiig ni tseverleed yalaa yyrdeg bolson uu Tarisan ch um shig tariulsan ch um shig Odoo bolio Yzyyr tyryynii 2-n tsoliig khuraaa
  • 1 нь нөгөөдөө 2020-09-14 07:29:01
    1 нь допингтой үзүүрт үлдээд нөгөөдөө бууж өгөөд бвал ямар арга хэмжээ авах болж бна аа цол буурахгүй ...
  • zochin 2020-09-14 07:23:54
    undesnii buh utgagui boljee
  • зочин 2020-09-14 07:18:02
    Увсынхан Оюунболдыг хорлосон мэхэндээ өөрсдөө уналаа даа.Хариу мэх ийм эвгүй.Хоол унданд хийсэн гэнэ үү.Галын бөхчүүд чинь хийж дээ.Бөх=Солонгос драмм