Батсуурь аварга ёс зүйтэй хүн мөн үү?
Энэ жилийн Улсын их баяр наадмаар дээгүүр барилдсан бөхчүүдээс допинг илэрсэн гэсэн мэдээлэл тархаад байсан билээ. Тэгвэл улсын аварга Н.Батсуурь өчигдөр допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч бөх сонирхогч залуус болон ард түмнээс уучлалт гуйж, хариуцлага үүрэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдлийн дараа цахим орчинд урьд өмнө нь допинг илэрсэн бөхчүүд надаас тийм юм илрээгүй, шүүхдэнэ гэх мэтчилэнгээр  хэл ам хийж хариуцлагаас зугатдаг байсан. Энэ удаад аварга том зориг гаргаж допинг илэрсэнээ хүлээн зөвшөөрч ард түмнээсээ уучлалт гуйж ёс зүйтэй хандлаа хэмээн магтацгааж байна. Гэтэл яг үнэндээ Н.Батсуурь аварга яг ёс зүйтэй хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Өмнө нь түүний хийж байсан ёс зүйгүй үйлдлүүд олон бий.

Тэднээс дурьдвал Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан барилдааны үеэр тэрбээр Өвөрхангай аймгийн арслан Лхагвадоржид хориотой мэх хийн шидэж, нугаслах шахсан удаатай. Мөн Санжаадамба аваргын амруу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсан. Тэр ч байтугай “Чингис хаан” ОУНБ-ын Бизнес лоунж-аар үйлчлүүлэхэд нь үйлчилгээний ажилтан төлбөр хүсэхэд ажилчдыг нь  хэл амаар доромжилж, энгэрийн зүүлтийг нь тасалж байсан. Түүний хийсэн ёс зүйгүй үйлдлүүд ингээд дууссангүй. Гурван үеийн 70 жил барилдаж ирсэн түүхтэй, ген сайтай аварга маань 2012 онд шаардлага тавьсан замын цагдааг хүртэл зодож явсан удаатай. Тэгсэнээ гэв гэнэт нэг их ёс зүйтэй хүн болох гэж харагдах гэсэн аястай мэдэгдэл хийгээд амжив бололтой. Аваргын өмнө нь хийж байсан үйлдлүүд ард түмний зэвүүцлийг хүргэж байсан ч ганц допинг илэрснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдээлэлд хүмүүс түүнийг сайшааж байна. Яг үнэндээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа ч өөрөө уугаагүй гаднаас миний биед оруулсан гэх булзааруулсан өнгө аястай л юм хэлсэн. Хүлээн зөвшөөрч байгаа бол би хэрэглэсэн гээд шууд хэлчихмээр л юм.

Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-09-17 04:16:01
    За ер нь голыг нь олоод хэлчихлээ дээ. Замын цагдаад халдаж байсан бичлэгийг нь хараад л ойлгосон доо.
  • зочин 2020-09-16 09:55:41
    Батсуурийн ёс зүй гэж юу байх вэ дээ, энэ удаа зүгээр л Оюунболдын явдлаас сургамж аваад, гарах гарцгүй болсон хүний л хийдгийг хийж байна ш дээ
  • zochin 2020-09-16 04:52:37
    boh gej boh conirhohchiin alsuudal.Ard, niigmiin asudal ymuu,1 bohoos bolj hereldehe bolio, nuigmiig 2 huvaajin. 100 jil gej yu yrsii 100 jil jarghuu naslah u...
  • Mongol er 2020-09-15 22:55:15
    Tsevuun tsag irjee. Boh geed edniig harah yum alga. Toriin tusheed geed eh oron ard tumnee gesen hundetgemeer shudarga bolovsroltoi hun alga.
  • бөх сонирхогч 2020-09-15 10:35:02
    Хүнийг өмнөхөөр нь битгий дүгнэ. Хэн ч өөрчлөгдөж алдаагаа засаж болно.Үндэсний бөхийн холбоо допингийн шинжилгээ авах, өгөх журмаа сайжруулах ёстой болжээ...
  • Иргэн 2020-09-15 08:28:18
    Энэ бөх гэж хэн юм бэ? Нийгэмд эдний нэмэр гэж алга. Хялбар амьдрах гэсэн этгээд л гэж ойлгогдоод байх юм
  • Зочин 2020-09-15 08:03:37
    Жудаггүй хүн дээ. Цаана нь өөр нуух юм байгаа учраас л уучлал гуйж шоудаад байна гэж харж байна.
  • Иргэн  2020-09-15 07:55:04
    Гаднаас хүн өгснийг мэдсээр байгаад уусан гэж өөрөө хэллээ гэж ойлгосон.Санаатай хэрэглэсэн гэж үзэж байна.
  • zochin 2020-09-15 07:38:22
    Үнэн. Олон байдлаар муухайгаар өөрийгөө харуулсан. Гэхдээ намайг уучлаарай гэж хэлснээрээ нэг алхам урагшилсан. Үүнийг яавч анхаарахгүй өнгөрөөх аргагүй
  • Novsh 2020-09-15 07:28:15
    Zuvshuursun ni buruu bolchihson bolj taarch baina uu? Hazaisan deer ni tulkhdeg muuhai mongol zan. novsh gej
  • MOngol 2020-09-15 06:58:14
    Бид нар энэ сайхан бөхчүүдээ улам хүндлэх ёстой юм. Уг нь хөлснөөс нь адис аваад, сөхрөөд сууж байх учиртай юм байгаамдаа бид нар
  • зочин  2020-09-15 06:46:51
    удам сайтай гээд хүмүүжил муутайгаа мэдээж танхайрах болохоор бэхийн нэр сүр хэрэгтэй биз дээ зайлуул баридла эрхийг нь олон жилээр хасах хэрэгтэй бөхчүүд нэр н...
  • Зочин 2020-09-15 06:36:50
    лалар.