Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах үйлдвэр баригдаж байна

 Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьж эхэлжээ. 

Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлын өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай байгаа аж.

Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэх бөгөөд шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх сард бүрэн ашиглалтад орох юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн  бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж.

Ингэснээр цагт 30 мянган тонн түлш үйлдвэрлэх тооцоо гаргаад байгаа аж. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх аравдугаар сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжид 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ гэж тооцсон байна. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.