Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал юу болов

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураахаас өмнөхөн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон. Тэрбээр ийнхүү цагдан хоригдсон нэр дэвшсэн тойрогтоо буюу Сэлэнгэ аймагт 22,865 саналаар ялалт байгуулсан. Гэвч хоригдож байгаа учир УИХ-ын гишүүний үнэмлэхээ аваагүй өнөөдрийг хүрсэн. Гэвч тэрбээр парламентад суух эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. 

Ж.Эрдэнэбатын хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.

 Улмаар  Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Харин өнгөрөгч долдугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатад  зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шүүгдэгч нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар оролцов. 

Улмаар шүүхээс шүүгдэгч Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна. 

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdenebat tsarailag 2020-09-20 07:51:49
    Erdenebat bol nasandaa tsarailagduu uchir shonorogiin atmanuud oroldh baih daa, zailuul. Hezee bandi boloh yum boldoo zailuu!
  • Ard tumen 2020-09-17 09:13:31
    Avilgald avtsan,alban tushaalaa ashiglasan,kontorband hiisen toriinhond buudan alah yl tohirno.Tsaazaar avah huuliig sergeeye!
  • MONGOL 2020-09-16 09:46:29
    Gemt heregten shorondoo l bh ystoi
    108.162.219.195
    Мэдэгдсэн Хариулах
  • .. 2020-09-16 05:21:44
    Миеэгийн тавиул болж байж энэ хайран залуу үрэгдлээ дээ!
  • зочин 2020-09-16 03:30:40
    УИХ -ын гишүүний халдашгүй байдал яасан ?
  • ХУУЛЬЧ  2020-09-16 02:33:27
    УЛС ТӨРИЙН ШИЙДЛИЙН ЗОЛИОС БОЛЖ ШОРОНДСОН ЕРӨНХИЙ САЙД С БАЯР ,ЭНХСАЙХАН БАС ХҮНИЙ ДЭРГЭД ЭНЭ ХҮНИЙ АСУУДАЛ ГЭМ БУРУУГИЙН ШИНЖТЭЙ Л ДЭЭ ,,,,,