“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын гүүрийн ажлыг  дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6%, хоолойн ажил 98%-тай явагдаж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна.
 
Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна.
 
Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн замын инженер Ж.Отгонбаяраас тодруулахад: Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Харин “Туулын гүүр далай” ХХК-ийн ПК+369 дэх км дээр баригдсан гүүрэн дээгүүр төмөр замын дээд бүтэц тавигдаад байна. Бусад гүүрнүүдэд дээд бүтэц тавихад бэлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа” хэмээн төслийн талбайгаас мэдээллээ.
 
Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • кы 2020-09-17 01:50:30
    Корона гараад бид өөрсдөө бариад гоё доо Короно гараагүй бол хятад орос ах нар заасан барьсан гээд ярих байсан байх даа
  • Amjilt.chanar bas dahin chanar 2020-09-16 03:42:23
    Chanar,chanar bas dahin chanartai uils buteehiig husie
  • Иргэн 2020-09-16 03:28:22
    Монголчууд төмөр замаа өөрсдөө барьж байгаа маш том дэвшил, ажлын амжилт хүсье.
  • Баагий 2020-09-16 02:53:07
    Эрхэм монголчууд минь МУ-ын төлөө, бидний төлөө юм хийж байгаа нэгнийгээ дэмжицгээе!!!!! Энэ амжилтын үнэн зөвд хяналтыг зохих хэмжээндхийж байх нь зөв шүү. Ам...