ЭМДЕГ-ын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргыг томилжээ. Тус газрын даргаар Эрүүл мэндийн дэд сайд асан Л.Бямбасүрэнг томилсон байна.

Л. БЯМБАСҮРЭН НЬ


1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1998 онд Техникийн их сургуульд хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи чиглэлээр, 1998 онд Анагаах ухааны их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр, 2002 онд Анагаах ухааны их сургуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний удирдлага, зохион байгуулалт чиглэлээр, 2004 онд Эмнэлгийн тусламжийн удирдах газарт бодлогын ажиглалт, тандалт чиглэлээр, 2004 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нийгмийн салбарын явцад аудит хийх чиглэлээр, 2009 онд БНХАУ-д хөгжиж буй орны хүнсний аюулгүй байдлын менежмент чиглэлээр, 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.  
 

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,

  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,

  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,

  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,

  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,

  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 

Төрийн албанд 28 жил ажилласан. Үүнээс төрийн захиргааны албанд 24 жил ажилласан байна.

О.ОНОН

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzz 2020-09-17 05:58:01
    ariin haalgatai l hun bn,huuhdiin emcheer tugsuud hunii emcheer ajillasan gj baij bolohgui bizde, eoe yu uzej helj yamar onosh tavij suusan boloo,Suirel,ich ich...
  • Mongol er 2020-09-16 23:00:59
    Ene nohor chin mergejleeree erdoo ajillaagui hun bainashtee. Хүүхдийн их эмч мэргэжилтэй hun Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,hiigeed l...
  • zochin 2020-09-16 13:17:12
    Амжилт хүсье
  • зочин 2020-09-16 06:07:35
    зөв хүнээ сонгосон байна сайн дарга шүү ажлаа ажилтнаа сайн мэддэг тулгатай дарга даа
  • амжилт 2020-09-16 05:29:03
    шилдэг залуусаар өөрийгөө тойруулаарай
  • Amgaa 2020-09-16 05:19:26
    Byambaadaa amjilt husie