Х.Нямбаатар: Зорчих эрхийг хязгаарласан бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Зорчих эрхийг хязгаарласан тухай ялыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан.

Зорчих эрхийг хязгаарлах хууль гурван агуулгатай.

Нэгдүгээрт, бугуйндаа болон хөлдөө хязгаарлалтын бугуйвч зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно 

Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчихыг баталгаажуулж болно

Гуравдугаарт, тодорхой хэн нэг хүнтэй уулзахгүй байх агуулгатай ял 2015 онд батлагдсан.  

Ялыг техник, тоног төхөөрөмжтэй холбоотой нөхцөлөөр хоёр удаа энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулсан. 2021 оны нэгдүгээр сарын нэгээс хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгаа. Засгийн газар өнөөдөр шийдвэрлэлээ. Энэ ял хэрэгжсэнээр нэгдүгээрт, хүн ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүлтэйгээ байж, тодорхой хуулийн хязгаарлалтад ялаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 

Анх удаа хөнгөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн  хүнд ногдуулна. Хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгт хамаарахгүй. Энэ ялыг зам тээврийн осол гаргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Болгоомжгүйгээр бусдад хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт энэ ялыг оногдуулна. Энэ ялыг оногдууулахад олон техникийн шийдлийг судалсан. Эхний тооцоогоор 2021 ойролцоогоор 1080 орчимд хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тооцоон дээр үндэслэн бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, их, дээд сургуульд сурч байгаа оюутнууд хөнгөн гэмт хэрэг хийсэн тохиолдолд хичээлдээ ялаа эдлэх боломж бүрдэнэ. Зорчих эрхийг нь нээж өгнө.  

-Энэ ялыг  авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах уу?

-Авлига, албан тушаалын  хэрэгт хорих ялтай хослуулан оногдуулахаар хуульчилсан. Энэ хуульд тодотгол оруулна. Анх удаа, хөнгөн, болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт энэ ялыг оногдуулна. 

-Энэ бугуйвчийг тайлсан тохиолдолд яах вэ?

-Энэ бугуйвч тайлагдах боломжгүй. Тайлбал хорих ял болно. Металл ялтас, ган тросстой. Тайлахыг оролдсон, зориуд гэмтээсэн тохиолдолд хорих ял эдлүүлнэ. 


О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Р 2020-09-17 03:00:06
    Энэ хүн ард түмний өмнө жүжиг тоглохоо болимоор юмаа. Гаргасан хууль, ярьж байгаа ажил нь нохой ч тоож үнэрлэхгүй юм байх юмдаа, толгой гэж олгой, бас луйварчин...
  • Mongol er 2020-09-16 22:43:34
    Yag China setgehuigeer ajillah yum. Arai hyataduud tsaanaas ni zaagaad baidag yum bish baigaadaa.
  • Zocnin 2020-09-16 15:56:54
    Doorh hunii setgegdel taalagdaj bna Maliin hulgaicn nariig tsolj mal malluulj hohirliig toluulj sain bwal osson malnaas ni ogcn malcnin bolgoh heregtei
  • ХУУЛЬЧ  2020-09-16 10:59:39
    1960-1986 ОНЫ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХОРИХ ХӨНГӨН ЯЛТАЙ НӨХДӨД НУТАГ ЗААЖ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАМТ АМЬДРАХ БОЛЖ ОЛГОЖ БАЙСАН САНАГДАХ ЮМ ,,,,