“Цахим гав”-тай ялтан
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон нийтийн анхаарлыг татсан нэгэн асуудал бол Зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой тогтоол батлагдсан юм. 

Тэгвэл Зорчих эрхийг хязгаарлах хууль нь ямар хүрээг хамрах вэ? 

2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд Зорчих эрхийг хязгаарлах ял шинээр оруулсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газарт очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.
Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно гэж уг зүйл заалтад тусгасан юм.

Гэвч энэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр заасан боловч бэлтгэл ажил хангагдаагүй учир хойшлуулж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр болсон юм. 

Уг заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах үеэр тухайн тухайн үеийн  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Иргэний зорчих эрхийг хязгаарлахдаа цахим хяналтын төхөөрөмж ашиглахаар төлөвлөсөн. Энэ дагуу “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг БНСУ-ын “Эксим” банкны 9.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар болж, ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. Харин БНСУ-аас тус төвийг байгуулах төсвийг 16.1 сая ам.доллар болгон өсгөх санал ирүүлсэн. Манай Улсаас төсвийг хамгийн ихдээ 10.4 сая ам.доллар байх саналыг Солонгосын талд дахин хүргүүлээд байна. Энэ асуудал хараахан шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Тиймээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийг 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан”  хэмээн мэдэгдэж байв. 

Тэгвэл “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийг бэлэн болгожээ.  

Ийнхүү хуульчдийн дунд олон жил маргаан дагуулсан Зорчих эрхийг хязгаарлах хууль ирэх оны эхнээс хэрэгжих нь.  Ингэснээр ялтан тодорхой заасан маршрутаар зорчихыг даалгаж ажил, амьдралаа үргэлжлүүлэх, орлого олох, гэмт хэргийн замаар учруулсан хохирлоо төлөх боломжтой болно.  
 

5.5 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.

2.Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.

3.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

4.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/


О.ОНОН
 Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2020-09-17 03:04:59
    ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГЭЛЧ НУТАГ ЗААХЫН ДЭРГЭД ЖАРГАЛЫН ОРОН БАЙНА ДАА,,,,,,ТЭГЭЭД ТҮҮГЭЭР ДЭЭДСИЙГ ШАГНАХААР МОНГОЛ ЯЛЖ БАЙГАА НЬ ТЭР,,,,,,,,
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах