М.Ганболд: Боловсрол бол гэрэл биш, боловсрол бол зүгээр л тухайн орон зайд оршин тогтнох виз
Монголчуудын нийгмийн сэтгэл зүй хэр түвшинд байгаа, хэрхэн шийдвэл зөв гольдирлоор хөгжиж болох талаар “Нэг алхам хөгжил төв”-ийн  хувь хүний дотоод хөгжлийн менежер М.Ганболдтой ярилцлаа. Түүний ярилцлагаас та нүдний соёл, чихний соёлын талаар болон боловсрол энэ тэргүүнд чухал уу, мөс чанар чухал уу гэдгийг мэдэж авах боломжтой юм.
 

- Монголын нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй гэж үздэг -


-Нийгмийн сэтгэл судлал гэж юу вэ? Үүнийг хэрхэн судалдаг талаар мэдээлэл өгөөч?

- Нийгмийн сэтгэл судлал гэдгийг үйл ажиллагааны шинжлэх ухаанч судалгаа гэж үздэг. Энэхүү шинжлэх ухаан нь хүний зан үйл, бодол санаанд орчны хүчин зүйлс хэрхэн нөлөөлдөг хийгээд  бүлэг хүмүүс бие биетэйгээ хэрхэн оршин тогтнох зэргийг таамаглан тайлбарлаж буй ойлголтыг хэлнэ.

-Хүн нийгмийн амьтан гэдэг шүү дээ. Хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шиг, нийгмийн өмнө ч гэсэн хариуцлага хүлээх ёстой байдаг уу?

- Тодорхой түвшинд эмх цэгцтэй байдлыг бий болгохын тулд хууль гэдэг зүйл бий болсон. Яг үүнтэй адил бид нарын дотоод зүрх сэтгэлд мөс чанарын хууль гэдэг зүйл бичигдсэн байдаг. Хүн бүрээс хүн чанар, өрөвдөх сэтгэл гэх мэт зүйлс гардаг шүү дээ. Энэ нь нэг ёсондоо хүний дотоод хариуцлага гэсэн үг юм. Тэгэхээр хүн бүр өөрөө өөрийнхөө дотоод хандлагад хариуцлага хүлээх ёстой.

-Манай улсын нийгмийн сэтгэл зүй хэр байгаа вэ?Бусад орнуудтай харьцуулж болох уу?

-Монголын нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй гэж үздэг. Бусад орнуудтай харьцуулна гэдэг өрөөсгөл ойлголт л доо. Өөр олон улс бий.Ганцхан манай улс орны нийгмийн сэтгэл зүй тогтворгүй, ард түмэн нь эмх замбараагүй байна гэж ойлгож болохгүй.
 

             - Олон соёлууд хоорондоо холилдоод ирэхээр эмх замбараагүй байдал
үүсээд байгаа юм -



-Нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгож буй гол хүчин зүйл нь юу байна вэ?

-Тогтворгүй болгож буй хэд хэдэн хүчин зүйл байна. Жишээлбэл, манай улс орон хоёр нийгмийг дамжиж орж ирээд  дөнгөж гучхан жилийн настай залуухан ардчилсан нийгэмд явж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дунд хэд хэдэн төрлийн соёл байгаа гэсэн үг. Хуучин социалист нийгмийн соёлын үлдэгдэл болон  дунд түвшний зах зээлийн соёл гэж явж байна. Харин одоо “Индиго” буюу шинэ залуусын соёл үйлчилж байна. Энэ олон соёлууд хоорондоо холилдоод ирэхээр эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.
 
-Тухайн эмх замбараагүй байдлыг өөрчлөх ямар арга замууд байна вэ?

-Энэ байдал хэзээ ч бүр мөсөн өөрчлөгдөн гэж байхгүй. Ямарч улс оронд маш олон өөр өөр үзэл бодолтой хүмүүс амьдарч байгаа учраас энэ бүрэн өөрчлөгдөхгүй. Харин тодорхой түвшинд гараад арай амар тайван улс орон болгох нь хувь хүний дотоод хөгжлөөс л хамаарна.

- “Нэг алхам хөгжил төв” ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Манай төв байгуулагдаад бүтэн жил болж байгаа. Яг одоо бол хувь хүний дотоод хөгжлийн тал дээр маш олон сургалтууд явуулж байна. Нэг ёсондоо бид хувь хүний дотоод хөгжлийн шинэ соёлыг бүрэлдүүлэн бий болгох гэсэн зорилттой. Энэхүү зорилт нь эх орон,нийгэм, хойч үед маань маш том нөлөө болох зүйл юм. Тиймээс үүнийг шийдэхийн тулд хувь хүн хөгжсөн байх ёстой. Аливаа улс оронд техник, технологи, барилга байгууламж болон эдийн засаг нь хөгжсөн хэдий ч хувь хүн нь хөгжөөгүй бол яг л Араб шиг л болно. Тэгэхээр бид зөв гольдирлоор хөгжихийн тулд харилцаа, ойлголцол, төлөвшил зэргийг эзэмших ёстой.
 

- Дэлгүүрт ороод үзэхэд монгол хүн заавал барааг барьж, тэмтэрч үздэг -


-Манай улс хэрэглэгч орон гэж явдаг. Тийм ч учраас материаллаг үзэл нь давамгайлсан байдаг. Энэ талаарх таны бодол?

-Хоёр гурван янзын соёл гэж байдаг. Азид бол нүдний соёл хөгжсөн. Тийм учраас барилга байгууламж нь харагдах байдлаасаа сайхан байдаг. Харин Европд ганган чамин шилэн барилга байхгүй, дандаа хуучин барилга бий. Яагаад гэхээр тэнд чихний соёл хөгжсөн байдаг. Монголчуудын хувьд гэх юм бол одоохондоо манайхан арай бүдүүлэг байгаа. Дэлгүүрт ороод үзэхэд монгол хүн заавал барааг барьж, тэмтэрч үздэг. Азиуд нүдээрээ хардаг бол Европчууд барааныхаа талаар худалдаалагчаас нь зөвлөгөө аваад сонсдог гэсэн үг.

           
-Тухайн байдлаас харахад монголчууд яг ямар түвшинд байна вэ? Үүнээс үүдэн ямар үр дүн гарав?

-Яг ний нуугүй хэлэхэд монголчууд соёлын маш дорой түвшинд байгаа. Яагаад гэвэл манай улсын иргэд гаднах байдлаар дүгнэхгүй гэж маш их ярьдагч тэгдэггүй.Мөн сэтгэл хангалуун, амар тайван амьдарч байгаа юм шиг дүр эсгэж амьдардаг. Бас маш бардам хүмүүс. Тэр байдлаа маш их хөөрөгдөж, өөхшүүлдэг гэсэн үг. Үр дүн яг одоо гарчихсан байгаа. Ямар үр дүн бэ гэхээр бид нар зүгээр л хоосон бардамлаар олон жил амьдарсан.Нөгөө л Чингис хаан, тэрний удмын цустай гэх мэтчилэн ярьсаар байгаад хүн болгон өөр өөрсдийнхөө амьдралыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, хэн нэгэн байх, хүлээн зөвшөөрөгдөх хэтрүүлэгтэй болчихсон.
 
-Энэ хэтрүүлэг нь яг юунаас болоод үүсээд байна вэ?

-Хамгийн энгийн жишээ, эцэг, эхчүүд үр хүүхдээ өсгөхдөө хүний доогуур оруулчихгүй юмсан гэдэг. Энэ бол маш бүдүүлэг хэллэг.Энэ үг нь хүнийг бардам болоод амин хувиа хичээсэн бодолтой болгоно. Амьдрал дээр хүмүүжилтэй, хүүүжилгүй хүн гэж байгаа. Хүмүүжилтэй нь арай дээр сонголт хийгээд сайн сайхан амьдарна. Хүмүүжилгүйн арай муу сонголт хийгээд түүнийхээ үр дагаврыг хүртэж амьдарна л гэсэн үг.
        

   - Өнөөгийн нийгэмд тэр хүн хичнээн болосролтой байгаад хулгайч бол хулгайч л байна -


-Нийгмийг ямар арга барилаар залуурдаж байж өөрчлөгдөх вэ?

-Нийгэм өөрчлөгдөж байгаа. Өнөөгийн залуус бол өөр түвшинд гарсан. 70,80-аад оныхныг бодвол 90 оныхон арай өөр түвшинд, 2 мянган оныхон бүр өндөрт түвшинд хүрсэн. Тэгэхээр энэ цаг хугацааны л асуудал. Тодорхой хугацааны дараа энэ нийгэм гоё, сайхан болно. Өнөөгийн залуусын соёлын түвшин нь хаана явж байна вэ гэхээр нүдний соёл дээрээ хөгжингүй байна. Гэхдээ энэ соёл тун удахгүй багасна. Ингээд ирэхээр энэ нийгэм хөгжиж байгаа юм.

 -Өнөөгийн залуусын боловсролын түвшин хэр байна. Энэ нийгэмд боловсрол нэн чухал хэрэгцээтэй зүйл гэж та бодож байна уу?

-Боловсрол бол гэрэл биш. Боловсрол бол зүгээр л тухайн орон зайд оршин тогтнох виз гэж ойлгож болно. Үнэндээ хэн нэг нь ажил дээр гараад ажлын үйлчилгээгээ боловсролоороо хийдэг. Харин хамт олон болон тухайн зайд оршин байгаа хүмүүстэй харилцахдаа боловсролоороо биш мөс чанар хийгээд хүмүүжлээрээ харьцана гэсэн үг. Тэгэхээр хүний зан чанар, харилцаа гэдэг сайхан зүйл. Өнөөгийн нийгэмд юу гэрэл вэ гэвэл хүний мөс чанар гэрэл юм. Болосролгүй хулгайч бол вагоны дугуй хулгайлдаг бол боловсролтой хулгайч вагоныг төмөр замтай нь тэр чигт нь хулгайлдаг байхгүй юу. Тиймээс өнөөгийн нийгэмд тэр хүн хичнээн болосролтой байгаад хулгайч бол хулгайч л байна. Тэгээд хулгай хийгээд явж байгаа олон хүмүүс байгаа биз дээ.


Б.Сувдаа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2022-01-09 11:21:51
    2 жилийн өмнөх юм байна. Саяхан нэг уулзаад сонсож үзсэн. Ер нь л шал өөр өнцгөөс ярьдаг хүн байна лээ.
  • Тод 2020-09-30 01:32:20
    Иймэрхүү чимээгүй мундаг хүмүүс байдгийн байна лээ. Алиалагч нар л нүдний өмнө ил тоглолт хийдэг байхгүй юу
    162.158.166.44
    Мэдэгдсэн Хариулах
  • вовка 2020-09-20 15:24:06
    боловсрол ухамсар,мөс чанар биш.үнэн хэллээ.хүн дотроосоо гэрэлтэх ёстой
    141.101.69.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Michele  2020-09-19 15:28:59
    Яг л хэлсэн байна
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-09-19 01:12:19
    Сайн байна.
    162.158.167.75
    Мэдэгдсэн Хариулах
  • RC 2020-09-17 13:49:07
    Mundag ymaa
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Nice 2020-09-17 08:12:11
    Wow
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах