Хоёр настнуудаа хэрхэн бүртгүүлэх вэ?

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгээгүй. Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хоёр настнуудын элсүүлэн суралцуулах шийдвэр гаргасан юм. 

Энэ дагуу  нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдахаар болсон юм. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа "Цахим элсэлт" -ийн үйл ажиллагаа 16:00 цагаас цэцэрлэг тус бүр дээр  зохион байгуулагдана.  Эцэг эх асран хамгаалагчид https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан хүүхдээ бүртгүүлнэ.

 

  • 1 алхам: Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийн регистрийн дугаарыг оруулж шалгах товчийг дарна.
  • 2 алхам: Хүүхдийн мэдээллийн зөв эсэхийг шалгах, хамран сургах тойргийн цэцэрлэгт  оноогдон гарч ирнэ. Бүртгүүлсэн  хүүхдийн тоон мэдээлэл харагдана
  • 3 алхам: Мэдээлэл авах утасны дугаараа бичиж, бүртгэлийн дугаар авах товчийг дарна
  • 4 алхам: Бүртгэлийн дугаар гар утсанд мессежээр ирнэ.

Санамж:

  • Элсэлтийн бүртгэлийг нэг удаа гаргана.
  • 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. 
  • Оршин сугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх



О.ОНОН
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.