2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020 оны 60 хувийг бид хөл хорио, хязгаарлалт дунд өнгөрөөжээ. Энэ бүхТодорхойгүй нөхцөл байдлын улмаас хүнд цохилт эхний хагас жилд тоон утгаар буух үед Евро бүсийн эдийн засаг жилийн 40 хувь, АНУ-ынх 32 хувиар агшсан байна. тус тус агшжээ. Хүмүүс хөл хорионд удаан тэссэнгүй. Хязгаарлалтууд хэсэгчлэн багасах тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн улам идэвхжиж эхлэв. Эдийн засаг ч ялгаагүй. Манайх Монгол Улсын хувьд 5 дугаар -р сараас нүүрсний экспорт нээж эхэлсэн. Гэсэн ч хэдий ч эдийн засаг маань 2020 оны эхний хагас жилийн байдлаар 9.7 хувиар агшжээ.

Бидний энд эдийн засаг ойлгодог эсэх нь энд хамаагүй. Эсвэл энэ дээрх тоог задалж уншиж чаддаг даг эсэх нь ч хамаагүй байхчухал биш. Гэхдээ танд дараах асуудлууд тулгарч байна уу?

  • Гадуур Ттаатай ажлын байр байна уу? ЕАр н ажлын байрны зар хэр их байна вэ?

  • Таны цалин өмнөх онтой харьцуулахад өссөн үү? Эсвэл та бонус авч чадсан уу?

  • Таны цалин өсөөгүй үед худалдан авах бараа бүтээгдэхүүний өртөг өсөж байна уу?

  • Та цахилгаан бараа, машин, орон сууц худалдан авахаа түр хойшлуулсан уу?

Хэрвээ эдгээр асуултын аль нэгэнд нь та ТИЙМ гэж хариулбал  -9.7 гэх тооны сөрөг нөлөөг мэдэрчжээ л гэсэн үг. Мэдээж таны аль салбарт, ямар мэргэжлээр ажиллахаас шалтгаалан харилцан адилгүй нөлөөлж байна.

ХАА-н салбар эхний хагас жилд 13 хувиар өсжээ

Хямралд харьцангуй бага өртсөн салбар бол ХАА-н салбар. Цар тахал ямар байхаас үл хамааран ургац ургадгаараа ургаж, мал төллөдгөөрөө төллөсөн хэрэг. Тиймдээ ч эхний 2 улирал дараалан өссөн байна.

Уул уурхайн салбар эхний хагас жилд 29 хувиар  буурчээ

Уул уурхай бол Монгол Улсынын тулгуур салбар. Нөгөөтэйгүүр гадаад эдийн засгаас хүчтэй хамаардаг учраас хямралыг хамгийн ихээр бие дээрээ мэдэрсэн гэсэн үг. Түүхий эдийн үнэ нь буурч, экспортод гарах тоо хэмжээ нь ч багасачж, дээр нь энэ салбараас улс төрийн ашиг сонирхол үл тасарна. Гэсэн хэдий ч уул уурхайн томоохон компаниуд алдагдал ихтэй ажилласан зүйлгүйад байгаа юм байхгүй. Тиймээс энэ салбар өөрөө тэр хэмжээний ашгийн маржин өндөр  л гэсэн үг. 

Үйлчилгээний салбар 8.2 хувиар агшихад тээвэр, зочид буудлын салбар хамгийн их нөлөөлөв

Угтаа тТээврийн салбарыг ялгаад үзвэл, үйлчилгээний салбар 1 орчим хувиар өсжээ. Манай Монгол Улсын тээврийн салбар тэр чигтээ автозамаас хамаардаг. Үнэндээ нүүрс зөөдөг хэдэн ачааны машин хилийн наана, цаана хэр явах эсэхээс шалтгаална. 2020 оны 1-р улирал бараг экспорт хийгдээгүй, 2-р улиралд сэргэх гэсээр таарсан. Харин 3-р улирлаас боомтын цаг уртасгаснаар хоногт гарах машины тоо 1000-аас 1800-д хүрээд байна. 

Боловсруулах, барилгын салбар эхний хагас жилд 3.9 хувьиар агшжээ

Боловсруулах салбарын бараг 50 орчим хувийг хүнсний үйлдвэрлэл эзэлдэг. Хөл хорио ихтэй байхад хүмүүсийн хүнсий хэрэглээ нэмэгдэнэ гэхээс буурахгүй. Тиймдээ ч хүнсний салбарын үйлдвэрлэл өсөлттэй гарсан бол хүнснээс бусад боловсруулах салбарынх бууралттай гарчээ. Улмаар нэгдсэн дүнгээр боловсруулах салбар агшсан байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “FMC-2020” арга хэмжээнээс авна уу. 2020 оны эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хандлагын талаар илүү дэлгэрэнгүйг та 10-р сарын онлайн эвентээс ирж аваарай.

Бусдад түгээх
  • gplus