БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “2019 онд Монгол улс 577 мянган жуулчин хүлээн авсан байдаг. Харин энэ онд коронавируст халдвартай холбоотойгоор аялал жуулчлалын салбар харьцангуй зогсонги байдалд орсон. 88 мянган ажлын байр бий болгодог энэхүү салбарын ажлын байр 30 хувиар буурсан ч гэсэн ирэх жүлүүдэд коронавирус харьцангуй намжаад ирэнгүүт жуулчдын тоо өснө гэсэн судалгаа байгаа. Монгол улсын АЖ-ын салбарын 11 хувийг түүхэн аялал жуулчлалын салбар эзэлдэг. Тиймээс Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, таван том цогцолбор барихаар төлөвлөж байна. Тус аймгийн Дадал, Дэлгэрхаан, Батноров, Биндэр зэрэг сумдад цогцолбор баригдана. Тухайлбал Дадал суманд “Чингис хаан” цогцолборыг бусад суманд “Андын өргөө, Шихихутаг, Нууц товчоо, Их хуралдай зэрэг цогцолборыг 2024 он гэхэд барьж байгуулъя гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Б.Сувдаа
Оллоо.мн