“Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг томилжээ

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ дэглэмийг сүүлд хоёр ч удаа сунгаад байгаа юм.

Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрхийг нээсэн шийдвэр гаргасан. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаж, дээрх хоёр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болжээ. Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар ажиллаж байна.

Ажлын хэсэг уржигдар эхний хурлаа хийжээ. Хурлаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-тэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн тус ажлын хэсгийн хамрах асуудалтай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авч, Монголдоо авчирсан “Монголын зэс корпораци”-ийн зарим удирдлага Ерөнхий сайдтай уулзсан гэх мэдээлэл байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-12-27 01:42:19
    ЖДҮХС-ИЙН ХАМГИЙН ТОМ ТУС БҮР 3.5 ТЭРБУМЫГ ХУЛГАЙЛСАН ТЭРГҮҮН 2 ХУЛГАЙЧ ТУРШЛАГАА МАН-ынхний ЭРДЭНИЙН ХУЛГАЙ, ЛУЙВРЫГ ЯАЖ ХААЦАЙЛАХЫГ ТЭНД НЭВТРҮҮЛНЭ.ӨӨР ЮМГҮЙ....
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ө 2020-09-21 03:05:20
    Ард түмний дунд шудрага иргэн зөндөө байгаа, заавал хулгайч нарыг сонгодог нь юу вэ, үр дүн гарах уу.
    162.158.7.132
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-09-21 06:53:47
      Хулгайчийг хулгайч барихгүй гэдгээр ажил хийсэн дүр эсгэж байгаан.
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-09-19 01:02:17
    49 хувийг авахдаа срциализмын үеийн үнэлгээгээр авсан юм биш үү
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар  2020-09-18 12:35:45
    2-лаа ЖДУ-гийн хулгайчид. Сурданзан Хурэлсух лаларт еер нэр цэвэр юмнууд байхгуй л юм байхдаа. Хулгайч хулгайчаа хэзээ ч ноцохгуй, матахгуй гэдэг биз дээ.
    162.158.154.208
    Мэдэгдсэн Хариулах
  • F 2020-09-18 12:18:05
    Ажлаа мэдэхгүй хүмүүсээр шалгуулаад ямар үр дүн гарах вэ дээ, тэрний оронд олон нийтийн хяналтын баг бүрдүүлэх хэрэгтэй.
    162.158.7.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол Улсын иргэн 2020-09-18 11:48:50
    2 хулгайчаар шалгуулдаг нь ч юу вэ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • gahai 2020-09-18 09:47:51
    shalgaj duusdagui ee
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-09-18 07:48:42
    Ямар шалгаж дуусдаггүй юм бэ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах