Д.Бүрэнбаатар: 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд юм
Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.  Насанд хүрээгүй хүүхдийг өөрийн эрхшээлдээ байлгаж байгаад  бэлгийн мөлжлөг явуулсан бол энэ нь эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар 12-20 жил хүртэлх ял оноохоор заасан байдаг байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар: “Монгол улсад биеэ үнэлэх, садар самуунд сурталчилах хуулиараа хориотой байдаг. Нэг хэсэг гудамж, талбайд үйлдэгддэг байсан бол сүүлийн үед саун, массажны газруудад шилжсэн. Мөн цахим орчныг ашиглаж биеэ үнэлэх байдал нэлээд газар авсан. Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогч, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг илэрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нийт хохирогчдоос 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм. Жишээлбэл, Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван хүүхэд Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэнийг иргэн Х гэгч этгээд тэдгээр охидыг эцэг, эхийн хараа хяналт сул байгааг далимдуулан нэг газар аваачиж, хүчээр биеийг нь  үнэлүүлж, зорчих эрхийг нь хязгаарлаж бэлгийн мөлжлөг явуулж байсан гэмт хэргийг илрүүлсэн. Мөн Б гэдэг этгээд удаа дараалан насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг цахим хаягаар нь олзлон авч,хүчээр биеийг нь  үнэлүүлдэг байсныг илрүүлж ЭЦА-наас прокурорын хяналтанд шилжүүлээд байна. Сүүлийн үед цахим орчинд садар, самуунд сурталчилсан бичлэг цацаж, охид, эмэгтэйчүүд өөрийн болгоомжгүйгээс болж нүцгэн зураг бичлэгээ цахим хаягтаа байршуулсныг далимдуулан бусдад үзүүлнэ, ар гэрт нь харуулна гэх маягаар дарамтлах, шантаажлах хэлбэрээр хүүхдүүдийг аргандаа оруулж хүчээр биеийг нь үнэлүүдэг гэмт хэргүүд илэрсэн байгаа. Өчигдөрийн байдлаар гэхэд  ЭЦА-наас  садар самуунд сурталчилсан, биеэ үнэлхийг зохион байгуулсан нийтдээ 28 пэйж хуудсыг хаалгахаар ХХЦХ-нд хандаад байна. Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ЭЦА бусад байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотод байрлах дэн буудлуудад хяналт шалгалт хийсэн. Ингэснээр 42 дэн буудлыг хаалгах бичгийг МХЕГ-т хүргүүлж байна” гэв.

Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 76 2020-09-18 11:45:05
    uu za za, nuguu hed maani hohirogch bolj
    162.158.74.152
    Мэдэгдсэн Хариулах