Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг баталжээ

КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 41

1. АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.

2. Канадын Албертагийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ. Судалгааны дүнгээр уг эм халдварын эсрэг үр дүнтэй байжээ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэлзүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.

3. АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest-ийн сургуулийн эрдэмтэд өвчний эмнэлзүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ. Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг зөвлөжээ.

4. Их Британий судлаачид шавж үргээгч Citridol хэмээх бодис агуулсан шүршигч коронавирусыг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ. Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусийн идэвхийг судалж 99%-иар буурч байсныг тогтоожээ. Цаашид нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.

5. Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ. Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй гэж үзжээ.

6. Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ. Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 24 цагийн хугацаан дахь шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээллээ.




Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д 2020-09-19 14:19:51
    Хилээ хаасан хэвээр байх хэрэгтэй, аюул ойрхон байна.
    162.158.7.134
    Мэдэгдсэн Хариулах