Д.Нямхүү: ОХУ-ын нэг жолоочоос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ Өнгөрсөн гурван өдрийн хугацаанд нийт 1749 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүн есдүгээр сарын 17-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 50 настай эрэгтэй ОХУ-ын иргэн. Монгол Улсад батлагдсан тохиолдол 312 боллоо. Үүнээс 302 эдгэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна. Эдгээрийн долоо нь хөнгөн, хүндэвтэр гурван хүн байгаа” гэлээ.


О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus