Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд товлогдсон. Тэгвэл сонгогчид сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хоёр янзаар шалгаж болох юм.

1. Цахим хэлбэрээр шалгах

www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр байрлуулсан байгаа. Сонгогч иргэний үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаарыг оруулж шалгаж болох юм. Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бол сонгуулийн аль хэсэгт харьяалагдаж байгаа тухай мэдээлэл гарч ирнэ.

2. Харьяа хэсгийн хороондоо очиж биечлэн танилцах

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгах шаардлагатай. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байрандаа ил тавьж сонгогч чөлөөтэй танилцах боломж олгох хуулийн зохицуулалттай. Хэрвээ мэдээлэл нь алдаатай эсвэл бүртгэгдээгүй бол Хэсгийн хорооны дэргэд ажиллаж буй иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хандах боломжтой.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.