Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?
Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын дарга Р.Дагвыг албан тушаалын байдлаа ашиглан, улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан  гэх мэдээлэл тархаад байна. Мөн түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтаар буруутган шалгаж эхэлсэн гэх албан бус мэлээоэо байгаа юм.
Тодруулбал, Р.Дагва нь албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаад томилолт, сургалтын зардал нэрээр 110.6 сая төгрөг өөртөө цохож, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан нь шат шатны баримтаар нотлогдоод байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр иргэн Ж.Энхбат АТГ-т хандсан байна.
Тэрбээр “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, тус байгууллагын дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн хууль зөрчсөн үйл ажиллагаанд холбогдуулж дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд:
1 .Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд Худалдан авах ажиллагааны журмын талаар заасан бөгөөд 7.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, 7.1.1-т “нээлттэй тендер шалгаруулалтын журам”, 7.1.2 “тендер шалгаруулалтын онцгой журам”-ын дагуу гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулахаар заасан.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлд “Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх” тухай заасан бөгөөд 21.1-т “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.”, 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна.”, 46.1.1-д “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”, 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “энэ хуулийн 7.6-д зааснаас бусад бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж заасан.
Гэтэл бодит байдал дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлж ажил гүйиэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, авлига, хувийн ашиг сонирхол харж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд гэдэг бол тухайн төрлийн ажлыг гүйцэтгэж байсан туршлага, чадваргүй гэсэн үг бөгөөд тухайн ажлыг чанаргүй гүйцэтгэх нь тодорхой, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь ашиг хонжоо хайж улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэстэй” хэмээжээ.




О.ОНОН
Оллоо.мн 
 
  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-10-19 01:52:28
    Энэ хүнийг яагаад оролдох болов Яг үнэнийг хэлий одоо сонгуулийн дараа хэн нэгэн албан тушаалтан энэ хүний оронд өөрийнхөө хүнийг л тавих оролдлогоо эхлүүллээ
  • зочин 2020-09-22 00:23:02
    Гантөмөр гэдэг хүн бол жинхэнэ шударга, ажил хийдэг хүн дээ,,Хотын дарга болвол хот эрс өөрчлөгдөнө,,Тэрэнд л саад болох санаатай үйлдэл байхаа
  • ЗАЙЛ 2020-09-21 12:06:04
    зайл
  • зочин  2020-09-21 08:49:50
    НААД АЛБАН ТУШААЛТАН САНААТАЙ төрийн хөрөнгө завшигч чинь БЗД -ийн хэдэн цэцэрлэгээр хооллоод явж байсанаа мартчихсан байна лээ Нам ялж сүүлийн хэдэн жил хоолто...
  • tur 2020-09-21 08:29:07
    yostoi shunalgui shudraga hun shuu
    • Иргэн 2020-09-21 15:56:42
      Ёстой худлаа гар. Өөрт ашигтай л бол бүгдийг хийнэ. Эхийгээ ч худалдаж идэж мэдэх гар. Бүр маш олон жишээ хэлж чадна. Мэднэ. Гэхдээ гэр бүлдээ санаа зовж байна
  • Л 2020-09-21 08:29:03
    Энэ луйварчдыг нэг тийш нь болгож болдоггүй юмуу, хэд хоногийн өмнө орлогч нь тусгай хамгаалалттай Богд ууланд хууль бусаар газар эзэмшиж байна гэсэн мэдээ...