Хэргийн талаар албаныхан ямар мэдээлэл өгөв?
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр “Хүн нас барсан байна” гэсэн дуудлага иргэдээс цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтаар тус тоотод оршин суух, 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байсныг илрүүлсэн байгаа юм. 

Хүн бүрийн сэтгэл шимширч өнжсөн өдөр. Харин үдээс хойш УИХ дахь эмэгтэй гишүүд шүүхээс албан ёсны дүгнэлт гараагүй байхад албан тушаалын давуу байдлаа ашиглан олсон мэдээллээ дэлгэж, охиныг хойд эцэг нь алсан гэдгийг зарлалаа. Монгол Улсад өнөөдөр дагаж мөрдөж буй хуулийн дагуу шүүх эцэслэн тогтоодог гэдгийг эмэгтэй гэдгийг мэддэг баймаар....

Тэгвэл энэ хэргийн талаар албаныхан ямар мэдээлэл өгөв? 

Хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлстийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан “Цагдаагийн байгууллага урьдчилан шалгалт хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ахуйн хүрээнд уг гэмт хэрэг үйлдэгдэн, шалгагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт гэсэн шалтгаанууд урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өвчний улмаас нас бараагүй, хүний гарт амь насаа алдсан хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн гэж зүйлчлэн, Эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байна” гэлээ 

ШШҮХ-ийн дарга, хурандаа Г.Дагиймаа “Дүгнэлт гараагүй байна. Энэ сарын 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, дух, зүүн хацар, чих хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан, нэг литр шингэн хуралдсан байдалтай байсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс няцарч, цоорсон учраас агууламжууд гэдэсний хөндийд үүсч, түүнээсээ болж үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай. Одоо лабораторийн шинжилгээ хийнэ” гэсэн мэдээллийг өглөө. 
 
О.ОНОН
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-09-23 05:02:55
    Монголд гаднаа гяланцаг дотроо паланцаг
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2020-09-22 16:01:44
    Даварсан Эбигийн үлдэгдэл гөлөгнүүдийг ЦААЗЫН ЯЛ сэргээж ертөнцөөс ангижруулаач бид тэр алуурчинг татварынхаа мөнгөөр тэжээмээргүй бна!Хайран охин.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2020-09-22 15:11:03
    Emegtei gishuud unen l helj yahaw dee buhimdsandaa l ene asuudliig zarlasan bna
    162.158.106.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Buu Uzegd! 2020-09-22 09:27:43
    Buu uzegd! Burhan minj. Um amgalan baig daa, ohin min!
    108.162.216.189
    Мэдэгдсэн Хариулах
  • ds 2020-09-22 09:21:47
    Huuchin bsn geh shig ymar l hariu uguud bndaa? Hurandaa boltloo ajilsan hun ingej todorhoi ymand sulersen hariu ugch boloh uu??? Busdiin gart ami aldsan n todo...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2020-09-22 05:00:29
    Алуурчинг буудаачээ олны өмнө тамлах хтэй.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-22 03:50:59
    нялх бяцхан охиныг тэгж аймаар зодож алж байдаг . ёстой зүрх шимширч байна . над муу алуурчныг олны өмнө буудаж ал .
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах