Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа. 

Арга хэмжээний үеэр тус төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд нар санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан нь тус төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төслийг амжилттай хэрэгжихэд шаардлагатай бүхий л үйл ажиллагаагаар дэмжин ажиллахаар боллоо.

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлснээр Голомт банк гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүд эрүүл саруул болсон билээ. Голомт банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөөх уг санхүүжилтээ үргэлжлүүлэн өргөжүүлж, төслийн албан ёсны хамтрагч болж байгаа нь энэ юм. 

 

Бусдад түгээх
  • gplus