''Азын'' гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно

Зам тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2020.09.18-ны өдрийн чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу иргэдийн сонирхдог, “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоохоор болов.

Энэхүү дугаар нь сери бүрт 300 орчим байдаг ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх улсын бүртгэлийн дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох юм. Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч байна.








С.Цог


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2020-09-23 12:52:02
    Zuv
  • Amar 2020-09-22 23:22:13
    Азын дугаар чинь "Би авлигачин" гэдгээ л батлаж байгаа хэрэг шүү дээ.Иймээс байж байсан ч болох зүйл.
  • 23 2020-09-22 13:18:09
    Зөвөө зөв дарга нарын биш үйлчилгээний машинд тавих хэрэгтэй болж байна дэмжиж байна
  • zochin 2020-09-22 09:44:06
    zugeer l neelttei il tod duudlaga hudaldaagaar zarchij boldogguim uu? Ih mungu tulj iim dugaar zuuh sonirholtoi humuus ni munguu tuluud l avaad zuug l dee ...
  • maxh 2020-09-22 09:17:20
    ODOO INGEED AZIIN DUGAARTAI L BOL TURIIN DARGIIN MASHIN GESEN UG ZALITAI BAIGAA BIZ
  • а 2020-09-22 07:00:07
    дуудлага худалдаагаар оруулаач. Тэгвэл төсөвт мөнгө орно. Тэгэхгүй бол наймаалцаад авилга, албан ушаал, танилаараа далимдуулаад авчихна. Гудамжинд гараад хар......
  • Zochin 2020-09-22 06:35:01
    Үүнээс өөр хийх юм байдаггүй юм байх даа. Үнэ хүргэж дуудлага худалдаагаар зарж төсөвт мөнгө оруулбал зүгээр юм сандаа.
  • Зөв шийдвэр байна 2020-09-22 04:24:27
    99-99 дугаартай хогийн машин байхад яадаг юм. Маш зөв шийдвэр байна.
  •  2020-09-22 03:14:22
    хэхэ хэхэхэхэхэхэхэхэх.