С.Одонтуяа гишүүн ээ, та дүүргийнхээ хүүхэд хамгаалахад зориулах хөрөнгийг хэрхэн зарцуулагдаж байгааг мэдсэн үү
 Нийгмийн эмзэг, хөндүүр сэдвүүдийн нэг болсон хүүхэд хамгааллын асуудал жилээс жилд улам хурцадсаар байна.

Хэдхэн хоногийн өмнө есөн настай охин харамсалтайгаар хорвоог орхисон хэрэг олон хүнээс хариуцлага нэхэхэд хүргэлээ. Үүний нэг нь хүүхэд хамгаалахад зориулсан хөрөнгө зорилтот хэсэгтээ хүрдэг үү, гэх асуулт юм.

Энэ асуултад өчигдөр Баянгол дүүрийн ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран “Есөн настай охиныг хулгайлж хээр хүчирхийлсэн, зургаан настай бяцхан хүүхдийг хулгайлж байгаад баригдсан гэх хүүхэд хүчирхийлсэн хэргүүд Баянгол дүүрэгт 2019 онд ч өмнө ч гарсаар ирсэн. Гэтэл хүүхэд хамгаалахад 20-хон сая төгрөг төсөвлөөд үүнийхээ 500 сая төгрөгийг баярын бэлгэнд төсөвлөчихсөн. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид зайсанд голдуу амьдардаг. 2020 оны төсвийг хэлэлцэж эхлэхэд дөрвөн зулзагатай би бачуурч тэссэнгүй хурал дээр эсэргүүцэл зарлаж лайв хийсэн. Үүнийг АН бүлгийн төлөөлөгчид юман чинээ тоогоогүй баталсан. 
Баянгол дүүрэг гэмт хэргийн гаралтаар нийслэлд хоёрт жагсаж байхад жил бүр л камерийн засварт 200 сая төгрөг төсөвлөж орж ирнэ. Засагдсан камер байхгүй. Хааччихдаг мөнгө юм, бүү мэд “Хүүхдэд ээлтэй” Баянгол дүүрэг хөтөлбөр нь тэдний баталсан цаасан дээр маш сайн хэрэгжилттэй боловч бодит амьдрал дээр 0 хувь хэрэгжилттэй байна” хэмээн хариулт болгон бичжээ. Энэ бол өнөөдрийн шийдвэр гаргагчдын бодит жишээ.

Энэ бол өнөөдөр УИХ-ын гишүүн болсон С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад болсон үйл явдал. Иймээс дээрх үйл явцыг эрхэм гишүүн мэдээгүй өнгөрөх учиргүй.

Улсаас хүүхэд хамгаалахад зориулж хэдэн зуун сая төгрөг төсөвлөж байгаа ч энэ мөнгө зорилтот хэсэгтээ хүрдэхгүй байгаагийн бодит жишээ. Иймээс хүүхдэд зориулах мөнгө зорилтот хэсэгтээ хүрсэн эсэхэд холбогдох төрийн байгууллагууд хяналт тавих шаардлага тулгараад байна. 
 
О.ОНОН
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-09-23 09:32:16
    Odontuya muu ajillaj b.a
  • Үнэн 2020-09-23 07:50:09
    АН ынхан сайхан ярина шүү дээ.Ардчилал,шудрага ёс,хүний эрх,хүүхдийн эрх гээд л цагаан хөөс сахруулаад л бодит байдал дээр 0
  • Зочин 2020-09-23 01:51:27
    Ядарсан иргэд хүүхдийн нэрээр мөнгө тоншигчидыг хөөн зайлуулаад сэтгэл зүрхтэй, зүтгэлтэй, хөдөлмөрч нэгнийг хэсэг нэгж дээр ажлуул, оффисын огтонууд дэндлээ