Цементийн дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

-       Дотооддоо үйлдвэрлэж байгаа цементийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах, цемент экспортлоход дэмжлэг үзүүлэх

-       “Богдхан төмөр зам” төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банктай хамтран явуулах

-       Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, гэрээ нь цуцлагдсан хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулах хүртэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

-       Ургац тээврийн замын засвар, арчлалтыг богино хугацаанд дуусгах

-       “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон нутгийн ачаа тээврийн алдагдалтай бүлгүүдийн тарифыг шинэчлэх

-       Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг байх

-       “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх

-       Дархан-Өргөө политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болгох

-       Ургац хураалтад ажиллаж байгаа оюутан, цэргийн албан хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж ажиллуулах,  шаардлагатай асуудуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлаг, Аймгийн Засаг дарга нарт даалгав.

Товч мэдээ

-       Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгов.  

-       Азийн автозамын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах нийт 18.82 км автозам, 201 метр төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралтаар батлав.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.