Хадгаламжаа арав дахин өсгөсөн  Чингэлтэйн Засаг дарга Н.Батсүмбэрэл

Энэ оны эхэнд Чингэлтэйн Засаг даргаар томилогдсон Н.Батсүмбэрэл орон нутгийн сонгуульд тус дүүргийн 16 дугаар тойрогт нэр дэвшинэ. 

Н.Батсүмбэрэлийн хувьд Түүх-Нийгмийн Ухааны багш мэргэжилтэй ч эзэмшсэн мэргэжлээрээ ганц ч жил ажиллаагүй. Тэрбээр оюутны холбоогоор дамжуулан намын гишүүн болсон нэгэн. Бүр тодруулбал нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхлүүлж, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮХАҮТ-д хэлтсийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх гэх мэт жилдээ хэд хэдэн албан тушаал сэлгэсэн нь ч байна. Н.Батсүмбэрэлийн хувьд нэг ажлын байранд 1-2 жил ажиллавал дээд амжилт. Багш мэргэжилтэй ч ганц ч жил энэ мэргэжлээрээ ажиллаагүй гэдгийг дээр дурдсан. Гэхдээ хачирхалтай тэрбээр Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч гэх том албан тушаалтай. Ер хаана л сонгуульт ажил байна түүнд Н.Батсүмбэрэлийн нэр явж байдаг тухай намынхных нь яриа оргүй хоосон биш бололтой. Тогтвор суурьшилтай ажиллаж үзээгүй түүний намтарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор нэг жил ажиллаж байсан “туршлага” ч бий.  

Ийнхүү ажлыг баруун солгойгүй сэлгэсэн тэрбээр өнгөрсөн 2016 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Харин одоо дахин нэр дэвших эрхээ аваад байна.  

Түүний  ИТХ-д сонгогдсоноос хойш АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийн хэсгээс нь танилцуулъя. 

Н.Батсүмбэрэл нь жилийн 62 сая төгрөгийн орлого олдог. Харин гэр бүлийн гишүүд 16 сая төгрөгийн жилийн орлоготой, 208 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай, 80 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр машинтай, 59 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай гээд хурааж хуримтлуулсан зүйл багагүй. НИТХ-ын төлөөлөгчдийн жишгийн дагуу Н.Батсүмбэрэлд ч бас эзэмших эрхтэй хоёр газар бий. Жирийн иргэнд бол бараа сураггүй газар ийнхүү нийслэлийн удирдах түвшнийхэнд хоёроос дээш байдаг нь бараг л жишиг гэхэд буруудахгүй. 

Түүний хувьд Нью Эйдос, Дасаб гэх хоёр компанитай. НИТХ-ын төлөөлөгч болохоос өмнө дансандаа таван сая төгрөгтэй байсан тэрбээр 2019 оны ХОМ-тээ дансандаа 55 сая төгрөгийг хуримтлуулж чадсан гэдгээ мэдүүлжээ.

Ийнхүү багш мэргэжилтэй Н.Батсүмбэрэл нам дагасны хүчээр ам тосдож явна. Боломжтой бүхий л албан тушаалд томилогдож, бэл бэнчингээ ч зузаатгаад авсанаас харахад МАН түүнд багагүй зүйл “өгчээ”.

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-09-25 12:12:06
    Orlogoo notloh l vldej dee
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-09-25 05:19:59
    бөөлжис цутгамал мэдээгээ бичихээ б ольж АТГ-тайгаа хамтар сэтгүүлчээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-09-25 03:29:56
    Nam dagasan hor nairuulsan hugiin gariig buu songo
    162.158.167.47
    Мэдэгдсэн Хариулах
  • mal 2020-09-24 05:54:19
    mal dagasanaas nam daga namiiin bogs dolooogchid jijig tomgui eh oroniiig hoosolj duuuslaadaaaa
    162.158.166.122
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2020-09-24 04:54:15
    Баабарыг "Та төрд орохгүй юм уу?" гэж сурвалжлагч асуухад "Би заавал хулгай хийж амьдрах албагүй биз дээ!" гэж хариулсан нь энэ тохиолдолд таарч байгаа биз?...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • эжр 2020-09-24 08:38:15
      Наад баабар чинь сангийн сайд болж бужигнуулаад хөөгдөө биз дээ
      172.69.135.223
      Мэдэгдсэн Хариулах
  • ганаа  2020-09-24 03:18:59
    бичих юм олдохгүй байна уу нээх сүртэй тэрбум тэрбумын юм байгаа юм боловуу гээд харсан чинь 55 сая төгрөг гээш
    162.158.183.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-09-24 03:03:44
    ЭНЭ ХҮН БАЯЛАГ БҮТЭЭГЧ БИШ Л ДЭЭ,,АХ НАР САЙТАЙ ,ТЭГЭЭД НАРШААД ,БОРООШИХООР ТҮҮНИЙГ ХААХ ХАЛХАВЧ БАЙГАА ЦАГ АЛДАХГҮЙ,ӨӨРТӨӨ ХӨРӨНГӨ ЯАЖ ЦУГЛУУЛСНАА ХЭЛЖДЭЭ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-09-24 02:54:57
    MAH-iin hulgaich JDU-chid,luivarchid bidnii toloo ch hiihgui.Mongolchuudaa ENE MAH-HNIIG ENE ORCHLONGOIS ZAILUULYA.BID TEGJ ZADVAL HOGJILTEI SXN TAIVAN AMIDARNA...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-09-24 01:51:05
    Новш бна даа Ард түмэн Чингэлтэйхэн минь сонголтоо зөв хийгээрэй Ер н_ луйварчин залитай хүн бна шүү дээ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах