Цасан шуурганд төөрсөн 15 хүнийг уулнаас буулгажээ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн Алтай таван богд уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр 15 том хүн, гурван автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас төөрчээ.

Улмаар иргэд аймгийн Онцгой байдлын газарт “Зам харагдахгүй байна. Уулнаас буух боломжгүй боллоо”  хэмээн мөн өдрийн 16:55 цагт хандсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу 17:20 цагт гарсан бөгөөд дээрх иргэдтэй 20:40 цагт холбогдоход хүмүүсийн биеийн байдал хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгчээ.

Маргааш өдрийн 01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж, 07:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Алба хаагчид тухайн иргэдийн байгаа уулын бэлд 12:00 цагийн үед очиж, уулнаас буулгажээ. Дээрх 15 хүний биеийн байдал хэвийн байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-09-25 17:17:40
    Ажил удсан лаларууд , үхсэн үлийгээ эрж ууланд доншуучилж явдаг бн аа Үхээгүй гээ аз гэж бод !!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-09-25 09:26:35
     Хайкерууд байж уулчид гэж өөрсдийгөө андуурч хөөргөдөг ,өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хоолны савнуудаа гэж энэ дээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-09-25 07:36:41
    бэлэн гоймоонгууд
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах