Гуравхан жилийн дотор тэрбумтан болсон Б.Нэргүй Налайх дүүрэгт нэр дэвшиж байна
 

Манай сайт орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт нэр дэвшигч Буяндалайн Нэргүйг онцолж байна. 

Б.Нэргүйгийн хувьд Налайх дүүргийн ИТХ-ын даргаар ажилладаг. Цэргийн их сургууль төгссөн. 2010 оноос эхлэн Налайх дүүргийн Засаг даргын ТББ-олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад дүүргийн ИТХ-д сонгогдсон байдаг. 

Энэ удаад нийслэлийн ИТХ-д ийнхүү өрсөлдөж байна. 

Ийнхүү шат ахин сонгуульдах болсон Б.Нэргүйгийн ХОМ мэдээллийг хүргэе.

Тэрбээр жилийн 50 сая төгрөгийн орлоготой гурван жилийн өмнө 14 сая төгрөгийг жилдээ олдог байсан гэж байгаа. Харин гэр бүлийн гишүүд нь 188 сая төгрөгийн орлого олдог, Гурван жилийн өмнө буюу 2017 оны ХОМ-тээ Б.Нэргүйн гэр бүл 11 сая төгрөгийн орлого олдогоо мэдүүлж байсан бол 2019 онд ийнхүү суга өссөн байгааг харж болно. Тэднийх нэг орон сууц нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай газар, нэг гэр, нэг граж, нэг өвөлжөө хаваржааны газартай. Эдгээр нь 352 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 80 сая төгрөгийн хоёр машинтай. 

Б.Нэргүйгийн хувьд сүүлийн гурван жилд хөрөнгөлөг дарга нарын эгнээнд ороод буй. Тэрбээр 380 төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 

ХОМ-ээс хамгийн их анхаарал татах зүйл бол түүний огцом өссөн хадгаламж. 2017 онд дансандаа 64сая төгрөгтэй байсан Б.Нэргүй дарга 2018 онд 960, 2019 онд нэг тэрбум 396 сая төгрөгийг дансандаа хуримтлуулж чадсан байгаа юм. Мөн дээрээс 2018 онд хоёр тусгай зөвшөөрлийн эзэн болж. 

Ийнхүү гуравхан жилийн дотор саятнаас тэрбумтны эгнээнд шилжсэн Б.Нэргүйгийн хувьд дүүргийн ИТХ-ээс нийслэлийн ИТХ суухаар зэхэж байна. 

О.ОНОН
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2020-09-28 04:12:56
    Төрд шургалж авлига, албан тушаалаа урвуулан ашиглаж баяжих нь их амар бөгөөд баригдсан ч хөрөнгийг нь хураадаггүй учраас ийм төрлийн луйварчдын тоо буурахгүй
  • zochin 2020-09-27 14:19:36
    Iimerhuu muuhai tsaraitai luivarchdiig zsiluulah l heregtei.ene oron nutgiin songuuliar AH YLNAA.
  • Zochin 2020-09-26 10:07:13
    Huuli busaar bayjigchdiin belongings ni huu huraaj niigem,hunii toloo zartsuul
  • зочин 2020-09-25 11:19:21
    ЁСтой төрөөс төрсөн тэрбумтан байна даа.Дэвших бус дээлээ нөмрөх авилгачин уу даа.
  • Зочин 2020-09-25 10:27:35
    Нэг дүүргийн иргэдийн хуралд ажиллаад д тэрбумтан болдгийн байна. Энэ нөхрийг шалгах тодруулахыг атг анхаараач ээ. Ичихгүй бас нэр дэвшээд цаашаа мацах санаатай...
  • ккк 2020-09-25 07:11:05
    Eh uusver ni todorhoigoi bol abilga gej uzne
  • p 2020-09-25 05:12:41
    ATG ajlaa sain hiih htei .Eh vvsberiig n shalgaj oloh heregtei.Yasan zaluu hvn ymar ih horongtei ym be de burhan mini .
  • зочин 2020-09-25 03:38:18
    Орлогыг нь эх үүсвэрийг шалгаж болдоггүй юмуу? АТГ ажлаа хийх хэрэгтэй л юм байна. Ийм л нөхдүүд амталсан хэрээ 13 дахина гэдэг шиг дэвшээд байгаа юм даа
  • Иргэн 2020-09-25 03:18:40
    Хулгай луйварыг сайн хийж дээ гэхээс өөр хэлэх үг алга
  • ХУУЛЬЧ  2020-09-25 02:26:13
    ХОЕР НАМЫН АХ НАР ЗААГААД ӨГСӨН ХОЙНО АРГАГҮЙ ДЭЭ,,,АН-ынх БОЛ ИШИГ ТОМ БОЛОХООР УХНААА МӨРДГӨНӨ ,, ,МАН-ынх БОЛ АХ ТА гээд ӨРГӨЛ БАРЬЖ ЦАГ ҮЕИЙГ ХҮЛЭЭНЭ,,
  • Amar 2020-09-25 02:25:40
    Энэ мэдээлэл үнэн аваас энэ нөхөр орлогоо батлаж чадахгүй бол нарсанд л явна даа.
  •  2020-09-25 01:30:26
    хөөж туух ёстой хүн байна. далд ор цаашаа тэнгэр таалч аваач.