Д.Нямхүү: Сүүлийн 2 хоногт коронавирус илрээгүй, нэг хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 298 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 42 мянга, нас баралт 1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 248 мянга гаруй хүн эдгэрчээ.


Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 23,24-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 629 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Өнөөдрийн сайн мэдээ 2020 оны наймдугаар сарын 30-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 58 настай эмэгтэй есдүгээр сарын нэгэнд коронавирустэй болох нь батлагдаж 24 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа. Ингээд нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 303 хүн /97%/ эдгэрч гарсан, 10 хүн эмчилгээнд байна. Коронавируст зориулсан эмийг гаргаж авахад арав гаруй жилийн хугацаа шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна" гэв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам " Томуугийн вакцинд аймгийн төвийн  2-5 буюу цэцэрлэгийн насны  хүүхдүүд, нийслэлийн хувьд 6 сартайгаас 9 насны цэцэрлэгийн болоод сургуулийн бага ангийн хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Дархлаажуулалт харъяа сум, дүүргийн өрхийн эмнэлгийн төвийн дархлаажуулалтын байнгын төв болон сургууль дээр байгуулагдсан дархлаажуулалтын түр цэгүүд дээр хийгдэнэ. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулах талаар багшид мэдээлэл өгч вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудастай танилцаж баталгаажуулна" гэв.


 
С.ЦОГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.