Нийслэлд шинээр баригдаж буй 985 барилгаас 127 нь зөвшөөрөлгүй байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

Тус шалгалтыг 2020 оны 4 сараас хийж эхлэсэн бөгөөд 10 сарын 15-ныг дуустал гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжилнэ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 985 барилгад хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй 127 барилга, байгууламж, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33, батлагдсан зураг төсөлгүй 37, барилгын норм дүрм зөрчсөн 39 байгууллага байна.

Эдгээр аж ахуй нэгж байгууллагуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны 53 албан даалгавар хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу 18 зөрчлийн хэрэг нээж, хяналбаршуулсан журмаар 35-ыг шийдвэрлэж 29 иргэнд 22,700,000 төгрөг, 24 ААН байгууллагад 186,000,000 төгрөг, нийт 208,700,000 төгрөгийн шийтгэл ноогдууллаа.

Шалгалтын явцад буулгах шаардлагатай дүгнэлт гарсан 26 барилга байгууламжийн саналыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт, барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 7 барилга байгууламжийн захиалагч иргэн аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, Зөрчлийг арилгуулсаны дараа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой 92 барилга байгууламжийн саналыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус санал хүргүүлэхээр боллоо.
 

С.ЦОГ


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2020-09-27 06:42:27
    Mongol tor gej baigaa uurd bai ch bolno gehdee hedhen hunees bolood buh Toriin alban haagchidiig buruutgal bolohgui Hariuzsan baiguullaga ni AJLAA hii !!!!!!
    172.69.134.168
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа 2020-09-25 09:09:12
    ТӨРийн байгууллагууд ажлаа хийхээ больсон байна. ТӨРийн албан хаагч цалингаа авч л байгаа даа.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaar 2020-09-25 07:31:41
    Tor Zasag gej baigaa bol odoo naad zowshoorolgui barilguudaa darui buulgaad Hun amrah Hogshig salhilah bas Awto Zogsooloo HII !!!!
    162.158.165.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-09-25 06:10:14
    Нөгөө төр яасан вэ одоо төрийн төмөр нүүр гаргаж буулгаач бид хэдэн үеэрээ амьдрах хот маань явах замгүй боллоо
    172.69.135.223
    Мэдэгдсэн Хариулах