Ирэх даваа гаригаас эхлэн 100 айл дахь УБЕГ-ын байранд хуулийн этгээдийн бүртгэл хийхгүй болохыг мэдэгдлээ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг зөвхөн 100-н айл болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авдаг байсан бол  иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй шуурхай үйлчилгээг үзүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гаригаас эхлэн нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр төвийн зургаан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс мөн өөрт ойр байрлах үйлчилгээний нэгдсэн төвд хандан хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой боллоо.

Иймд иргэд ААН-үүд УБЕГ-ын 100 айл дахь үйлчилгээний төвийн 2-р байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг анхаарна уу.

С.ЦОГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-09-27 08:32:33
    ... хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр ... гэдэг чинь дуртай дүүргээсээ үйлчилгээ авч болно гэсэн үг үү?