Цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1296 иргэн холбогдож, үйлчилгээ авчээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. 


Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвд 1296 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ.


Харин түргэн тусламжийн 103  утсанд 1759 дуудлага холбогдсоноос хүүдийн өвчин, осол гэмтэл, цусны даралт ихсэлттэй холбоотой дуудлага зонхилсон байна. 

Есдүгээр сарын 24-ний байдлаар нийт 4632 хүн амбулаториор үйлчлүүлсэний 37 нь  томуу, томуу төст өвчинтэй холбоотой шалтгаанаар зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Мөн ЗӨСҮТ-д тарваган тахлын 2 сэжигтэй тохиолдлын дуудлага иржээ. 

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 24-ний өдөр нийт 33 хүүхэд төрсөн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 2758 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.  Энэ өдөр нийт 261 мэс засал хийгдсэнээс яаралтай 83, төлөвлөгөөт 178 мэс засал байв.  ГССҮТ-д 337 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Arslan.mn

Эх сурвлаж:ЭМЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oyun 2020-09-25 09:20:42
    Ene dugaart zalgaj tsag avah gesen bolovch zaaval duurgiinhee emnelegt uzuuleh estoi geed tsag ogohgui baisan. Chingeltei duurgiin emneleg ni tergentsertei hun ...