Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгийн ХОМ-ийг танилцуулъя
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хоёр хоногийн дараа эхэлнэ. Иймээс энэ өдрүүдэд нэр дэвшигчид олон нийтэд таалагдахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж буй Б.Цэрэн Хан-Уул дүүргээ “Архигүй эко дүүрэг болгоно” хэмээн тодров. Манай улсын томоохон архи үйлдвэрлэгч ААН-үүд тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг.  Гэсэн ч тус дүүргийн ИТХ-ын даргын энэхүү том амлалт өгсөн нь олон нийтэд таалагдахаас илүү хошин яриа болон замхрав. Сонгууль угтаж, сонин содон аргаар олон нийтэд танил болох гэсэн Б.Цэрэнгийн төлөвлөгөө ч замхрав.  
Ийнхүү Хан-Уулчуудаа танигдахаар ихээхэн идэвх зүтгэл гаргаж суугаа Б.Цэрэн хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ? 

Б.Цэрэнгийн хувьд Аньс, Файн Монголиа, МХОЦ ХХК, Баян хаан буюу Баянхаан тариа гэх гурван компанитай. Төрийн ажлаас илүүтэй хувийн бизнесүүдээ хөл дээр нь босгож чадсан нэгэн. 

Б.Цэрэнгийн 2017 онд жилийн 50 сая төгрөгийн орлоготой байсан бол 2019 онд жилийн 120 сая төгрөгийн орлого олж байгаагаа ХОМ-тээ мэдүүлжээ. Ийнхүү гуравхан жилийн дотор саятнуудын эгнээнд шилжсэн учир нь Б.Цэрэн өнгөрсөн жилүүдэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар ажилласантай холбож болно. Мөн тэрбээр 2017 онд приус автомашинтай байсан өнөөдөр машиныхаа тоог ч нэмээд авсан байх. Түүний ХОМ-оос анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2017 онд байр, орон сууцгүй хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд байртай 2019 онд байрнаас гадна хашаа байшинтай хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Ийнхүү Б.Цэрэнгийн хөрөнгө орлого жилээс жилд  нэмэгдсээр байгаад холбогдох хууль хяналтынхан анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг хэлэх нь илүүц биз. 


О.ОНОН
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ha ha 2020-09-28 19:36:29
    Naad nohor chini Songinohairhan duurgiig arhigui bolgoson sh dee Suunii uildveriig hulgailj yavhaas ni medeh yumdaa ene luivarching
  • zochin 2020-09-28 09:37:11
    zahialgat bichleg bna daaa
  • Гуйлагчин Цэрэн 2020-09-28 07:33:06
    Зайлаа. Ххриугүй ядуу гуйлагчин байсан зөндөө л юм тай болж. Одоо зайл пиздаа
  • Өөрчлөөд үз  2020-09-28 01:24:27
    Ийм дарга нараар яах юм бэ юу хийсэн хүн бэ