Бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм олгоно

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Энэ дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ.

Иймд  хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувийн хэвшлийн клиник, ор бүхий эмнэлэг, мөн эмийн сангийн хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгааг авах болсон тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу судалгааг гаргаж,  дараах цахим хаягаар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэхийг анхааруулсан байна. 
 

  1. Сүхбаатар дүүрэгт байрлах эмийн сангууд  – nemg.sbne@gmail.com
  2. Баянзүрх дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.bzd@gmail.com
  3. Чингэлтэй дүүрэгт байрлах эмийн сангууд - nemg.chd@gmail.com
  4. Баянгол дүүрэгт байрлах эмийн сангууд - nemg.bgd@gmail.com
  5. Хан-уул дүүрэгт байрлах эмийн сангууд- nemg.hud@gmail.com
  6. Сонгинохайрхан дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.shne@gmail.com
  7. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.als3 @gmail.com

О.ОНОН

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголхүү 2020-09-29 10:27:03
    Эм бол талх биш.Энэ шийдэл нь зөвхөн эмийн замбараагүй хэрэглээ бизнесийг л дэмжсэн ямар ч бодлогогүй асуудал болжээ.Арай ч дээ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах