Эмнэлгүүдэд 3164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна
Тусгай мэргэшлийн эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдийн өдөр тутмын нэгдсэн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэж байгаа билээ.

Тухайлбал, яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1091 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 64 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсний 35 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 175 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна. 

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 28-ны өдөр нийт 38 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Энэ өдөр нийт 265 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 192 мэс засал байв. ГССҮТ-д 368 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн үйлчлүүлсэн байна. ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 5 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.



О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.