Судалгааны их сургуулийг хөгжүүлэх ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан Судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлэх, их сургуулийн хотхоныг байгуулах ажлыг үе шаттай эхлүүлж, хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг /2020/09/25/ зөвлөлдөх уулзалт хийж санал бодлоо солилцлоо.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны  холбогдох албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Их дээд сургуулиудад түшиглэн бусад сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд жишиг болохуйц үндэсний төв байгуулах, тэр нь  судалгааны их сургуулийн суурь болох алсын хараатайгаар энэ удаагийн зөвлөлдөх уулзалт явагдлаа.   Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг  дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн талаар оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцсэнээрээ энэ удаагийн уулзалт онцлог боллоо.

БШУЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.