Цэргийн ДАШТ-ээс  дөрвөн алтан медаль хүртээд байна
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ  АНУ-ын Нью-Жерси мужид үргэлжлэн явагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай баг тамирчид  амжилт дүүрэн оролцож байна.

Өнөөдрийн байдлаар дөрвөн алтан медаль, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар аваргалсан. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн бол 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон нар мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, эрэгтэйчүүдийн 86 кг-д хүч үзсэн ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль хүртлээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ижлээ 2014-10-06 11:42:33
    үнэхээр гайхамшигтай сайхан мэдээ байна Та нараараа Монголчууд бид нар бахархаж байна Та нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
    49.0.131.49
    Мэдэгдсэн Хариулах