Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлнэ
Орон нутгийн ИТХ-ын хурлын сонгууль ирэх сарын 15-нд товлогдсон. Хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна. Ингэснээрр сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх юм. Хуулиар орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 14 хоног үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.2 дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахаар заажээ. Үүнд:
сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
ухуулах байр ажиллуулах;                                    
радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
цахим орчин ашиглах;
өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.
Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй бөгөөд ийм төрлийн зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байх юм.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.