116 дугаар сургуульд хийсэн ажлын хэсгийн үнэлгээний дүгнэлтийг танилцуулж, ажлаа хэвийн үргэлжүүлэхийг үүрэг болголоо

Тусгай хэрэгцээт хүүхдийн хамран сургадаг ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн зарим багш нараас гаргасан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тушаал гаргаж, тус сургуулийн удирдлага, санхүү, сургалт, багшийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, удирдамжийн дагуу ажиллав.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг 116 дугаар сургуулийн удирдлагын манлайлал, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчний мэргэжлийн хөгжлийн ур чадвар, үйл ажиллагаа, багш нарын харилцаа, ёс зүй, сургалтын орчин, хичээлээс гадуурх сургалтын ажилд үнэлгээ хийж, дүгнэлт гаргаснаа өнөөдөр /2020/09/29/ танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах уулзалтад тус сургуулийн удирдлага, хамт олон хүрэлцэн ирэв. Ажлын хэсгийн зүгээс багш нар, удирдах ажилтан тус бүрийн хариуцсан ажлын хэрэгжилттэй танилцаж, тус бүрд нь дүгнэлт гаргасан бөгөөд зарим зүйлд алдаа, дутагдал байгааг сануулж, ойрын үед засч сайжруулахыг зөвлөлөө. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу тус тусын ажил, үүргээ тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж ажиллахыг нийт багш, ажилчдад үүрэг болголоо.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-11-21 09:15:47
    Ene Batbaatar ymar mereegjliin hkun gej salbar bukhend darga khiij ybdag um Mundag ender meregjliin ender medlegtei khun um baikh d...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-09-30 02:35:52
    болохгүй болоод л ажилчид өлсөөд суугаад байна. ганц сургуулиа хэл амгүй байлгаж чадахгүй БСШУЯ гэж байгаад яахав зайлж үз. дэлхийгээс зайлбал таарна.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах