Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 10 цагт товлосон боловч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга, Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан “...шүүгдэгч Л.Нарантуяагийн хөл хугарсан оноштой шүүх хуралдаанд олон өдөр оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш товлож өгнө үү...” гэх хүсэлт, мөн бусад оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.
 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бука 2020-09-30 08:30:01
    Мань эр шоронд орвол Ардчилал хэцүүдлээ гэх байлгүй дээ
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaar 2020-09-30 08:12:12
    Baatar zol hend yalaa gej ogson yum be ergelzeetei bolloo shuu ! Battar zoliig HURAAh sanal gargazgaay daa ! Bohir adrchilal bolon ardchilagch hereggui shu
    172.69.135.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-09-30 06:23:52
    Ардлаларчлалыг Монголд мандуулсан Монгол Улсын Баатар
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-09-30 06:18:09
    УЛСЫНХАА БААТАР ХҮН УЛСААСАА ХУЛГАЙЛСАН ЖИШЭЭ МОНГОЛД Л БАЙДАГ БАЙХАА НЭГ ИХ ЭРГЭЛЗЭЭД БАЙХ ЮМГҮЙ АРГА ХЭМЖЭЭГ НЬ АВСАН НЬ ДЭЭР БИЗДЭЭ
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2020-09-30 05:26:24
    Хүүтэйгээ нийлж, залилан хийсэн хүнийг ямаар их удаж байна. Шүүх үйл ажиллагаа дампуураад олон жил болжээ. Маш түогэн өөрчлөлт хийх хэрЭГТЭЙ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2020-09-30 04:50:52
    Үнэхээр хэрэг хийсэн бол бушуухан шийтгээд, үгүй бол ингэж чирэгдүүлэн зовоолгүй түргэн нэг тийш шийдэх хэрэгтэй!! Энэ бол нэг ёсны хэлмэгдүүлэлт!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах