“Монос” эмийн сангийн хууль бус үйлдэлд торгууль ногдуулав
“Монос-Улаанбаатар” ХХК нь гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн  үед амны хаалтынхаа борлуулалтыг хязгаарласан нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, амны хаалтын зах зээлд сөргөөр нөлөөлөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт явуулж  “Монос- Метромалл”  салбарт уг зөрчил гарсныг илрүүлсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан “Монос-Улаанбаатар” ХХК-д тухайн бараа бүтээгдэхүүн болох амны хаалтын өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх  6,066,192 төгрөгөөр торгосон байдаг

Харин  уг шийдвэрийг “Монос -Улаанбаатар” ХХК  хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсаныг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдаанаар энэ сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан торгуулийг хэвээр үлдээлээ.

О.ОНОН
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2020-09-30 06:51:06
    Ийм байгууллагыг удирдаж байгаа хүн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР болчих юм
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах