АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео манай улсад айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ирэх сарын 7-ны өдөр Гадаад харилцаан сайд Н.Энхтайваны урилгаар манай улсад айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Гадаад харилцаан сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийж, манай улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхана. Уулзалт хэлэлцээний үеэр талууд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж ярилцахын зэрэгцээ олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. М. Помпеогийн айлчлал нь Монгол АНУ-ын хооронд 2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд хийгдэж буй анхны айлчлал юм.


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2020-09-30 15:37:59
    Америк шиг улс дэлхийн түүхэнд огт байгаагүй. Гайхамшигтай олон нээлт, шинэ технологийн уул уурхай болсон улс өөр байхгүй. Хятадын хүн ам олон гээд Америкийн ха...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2020-09-30 10:01:58
    Нул вирус ирэх нь дээ. Короногоор өвдсөн хэрнээ улс орнуудаар тэнүүчлэхээ болиоч.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-09-30 16:05:18
      172.69.252.149 хөөе чиний наад кoронa вирус хаанаас гаралтай, хэний хийсэн ажил, ямар зорилготой тараагдсан билээ? Дайсан, Найз хоёроо ялгаж сур!
      172.68.174.133
      Мэдэгдсэн Хариулах