Японд оршин суух зөвшөөрөл авсан иргэдэд виз олгож эхэллээ

Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авахаар боллоо.

Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд багтаж байгаа болно. 

О.ОНОН
Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.