УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.10.01/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  Хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С. Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ээлжит бус чуулганы хурлын үеэр Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон гишүүнээс санал ирсэн.
Бүлэг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас ойрын үед байнгын хорооны болон бусад хуралдаанаар хэлэлцэнэ. Хоёрдугаарт, өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийг хэрхэх асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцлээ. УИХ-ийн гишүүдийн өргөн барьсан 100 гаруй хуулийн төслийг УИХ-ын өмнөх чуулгануудад хэлэлцэж амжаагүй байгаа. Эдгээрийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулиудийн заримыг буцаан татах, зарим нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд явна” гэлээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-01 07:38:28
    юун дэг бэ ЖАНГАА хүртэхээ л бод 76.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах